Эдийн засагч Б.Дөлгөөн: COVID-19 Эдийн засаг дахь нөлөө ба ирээдүй

UB Info

Компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээний тухай

COVID-19-н үед Монголын төр хамгийн сайнаар бодож ирээдүйг хүлээ, гэхдээ хамгийн мууг бодож бэлтгэлээ хангах шаардлагатай байна.

1. Коронавирусын өмнөх МУ-н эдийн засаг
2. Коронавирусын дараах эдийн засаг
3. 2020 оны таамаглал: Дэлхийд бас Монголд МУ-нтөрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
4. Шаардлагатай тооцоонууд
5. Дүгнэлт & Зөвлөмж

Коронавирусын өмнөх МУ-н эдийн засаг: 2019 Дэлхийн түүхий эдийн үнэ 2018 онд мөчлөгийн дээд цэгтээ хүрч, улмаар буурч эхлээд байна. Үүнтэй уялдан Монголын эдийн засгийн өсөлт саарч байгаа.

COVID-19-н үед Монголын төр хамгийн сайнаар бодож ирээдүйг хүлээ, гэхдээ хамгийн мууг бодож бэлтгэлээ хангах шаардлагатай байна.

1. Коронавирусын өмнөх МУ-н эдийн засаг
2. Коронавирусын дараах эдийн засаг
3. 2020 оны таамаглал: Дэлхийд бас Монголд
4. МУ-н төрөөс авч хэрэгжүүлсэн аргахэмжээ
5. Шаардлагатай тооцоонууд
6. Дүгнэлт & Зөвлөмж

Дүгнэлт болон Зөвлөмж

  1. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн ба нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний 3 сард байна. Зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай байгаа энэ үед нэн шаардлагатай байгаа салбарууд болох худалдаа, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах (буцаан төлөгдөх зээлийн хөнгөлөлт өгөх замаар) хэрэгтэй юм.
  2. Бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол эдийн засгийн уналттай үед гарах том зардлын нэг бол цалингийн зардал юм. Зарим бизнесүүд цалингаа тавьж чадахгүй ажилчдаа түр чөлөөлөх цаашлаад халах эрсдэлд орж байна. Гэтэл Улаанбаатарын дийлэнх оршин суугчид цалингийн орлоготой байна. Тиймээс төсвийн санхүүжилтээс бизнес эрхлэгчдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна. Үүнд: татварын болон зээлийн хөнгөлөлт, сул зогсолт үед өгөх цалингийн хуваан төлөлт зэрэг багтана.
  3. Экспорт эрчтэй буурч, валютын дотогш урсгал хумигдаж байна. Иймд импортыг хазаарлах үүднээс тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр тариф ногдуулснаар төгрөгийн ханшийн уналтыг барих боломжтой юм.
  4. Олон улсын байгууллагууд төсвийн алдагдал дээр санхүүжилт олгохын оронд хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Тиймээс олон нийтэд ашиг тустай, тэр дундаа эмзэг бүлэг рүү чиглэсэн зорилт зорилго бүхий төсөл, хөтөлбөрийг олон улсын байгууллагуудын тусламжтай хэрэгжүүлэх хэрэгтэй.
  5. Нэг бизнес дампуурахад нийт эдийн засагт цочрол өгнө. Улмаар эдийн засагт айдас үүсэж худалдан авалт буурч мөн НӨАТ дагаад буурна. Хувийн бизнесүүдийн дампуурлыг сэргийлэхийн тулд иргэдийг худалдан авалт хийхийг дэмжих хэрэгтэй ба энэ нь эдийн засгийн эргэлтийг сайжруулах юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бизнесүүдийг ажилчдаа цалинтай амраахад туслалцаа үзүүлэх, гэртээ хүүхдүүдээ харж буй эцэг эхэд мөнгөн туслалцаа үзүүлэх, мөн эмзэг бүлгийн сарын ашиглалтын төлбөр дээр тусламж үзүүлэх.
  6. Томоохон У.У-н төсөл үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гаднаас зөвлөхүүд ажилчид ирэх боломжгүй болсон байгаа. Улмаар зарим нэг зардлууд хойшлох болно. Үүнтэй зэрэгцээд ГШХО-д цар тахлын дэгдэлт ямар нөлөө үзүүлэх нь одоогоор мэдэгдэхгүй байна. Нэг талаасаа түүхий эдийн үнэ унаснаар ГШХО зогсох хандлагатай болж мэдэхээр байна.
  7. Засаг ТӨСВИЙН ТОДОТГОЛ хийх боломж, хугацаа маш хурдан дуусч байна. Үүний учир нь он гарснаар 15,578ш арга хэмжээнээс 7800 гаруй тендер зарлагдаад байгаа. Тиймээс нэгэнт шалгарсан үед, төсөвт тодотгол хийсэн ч зорилгыг өөрчлөх боломжгүй болох юм.
 

2018, Dulguun Baasandavaa, “The search for a path to stable and sustainable macroeconomic environment : the case of Mongolia”
2020 оны төсвийн баримт бичиг
Нээлттэй Нийгэм Форум, Төсвийн орлогод хийсэн шинжилгээ, Б.Дөлгөөн
2020 оны төсвийн баримт бичиг
Ц.Батсүх, СЭЗИС 2020 он
МБ, Статистикал бюлетеннь
2020 Mar, Richard Baldwin et al, Economics in the Time of COVID-19
2020 Mar, Richard Baldwin et al, Mitigating COVID economic crisis

Эх сурвалж

САНАЛ БОЛГОХ