UBinfo: YeYe Gold бэлэгтэй судалгааны азтанууд тодорлоо

UB Info

UBinfo апп "Бэлэгтэй судалгаа" цэсээрээ дамжуулан үнэ төлбөргүй судалгаа хийж судалгаа бөглөсөн хэрэглэгчид дундаас азтан шалгаруулж байгаа билээ.

Тэгвэл зөөлөн чихэрлэг амтаараа бидний дунд хэдийнээ танил болсон "Yeye Gold" бүтээгдэхүүний хэрэглэгчийн судалгаанаас 3 азтан тодорч бүтэн жилийн хэрэглээний Yeye Gold кофе болон гарын бэлгийн эзэд боллоо.

Та ч бас азтан болох боломжтой учир дараагийн судалгаанд идэвхтэй оролцоорой.

О.Ууганбаяр: Би бараг л анхны хэрэглэгчдийн нэг

- Азтан болсонд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач.

Манай гэр бүлийнхэн ээж, дүү гээд бүгдээрээ өдөр болгон YeYe кофег уудаг би өөрөө өдөрт 3-4 ширхгийг уудаг их дуртай. Тэгсэн мэдээ уншиж байгаад YeYe бэлэгтэй хэрэглэгчийн судалгаа гэснийг нь хараад бөглөсөн азтан болчихлоо. Та бүгдэд баярлалаа.

- Та UBinfo апп-ыг хэзээнээс хэрэглэж байгаа вэ? Аль цэс нь илүү их таалагддаг вэ?

Би бараг л UBinfo-ын анхны хэрэглэгчдийн нэг байх. Их удаж байна. Цаг үе, улс төрийн бүхий л мэдээллийг эндээс авж байна шүү дээ. Би өмнө нь банкинд ажилладаг байсан тэр үедээ бол валютын ханш цэсийг байнга ашигладаг байлаа мөнгөн дүнгээ оруулахаар шууд хөрвүүлээд өгдөг нь их амар.

Харин одоо бол замын түгжрэл, цаг агаарыг байнга хэрэглэдэг. Бас үсээ засуулах болгондоо зурхай цэсрүү орж өнгийг нь хардаг.

Б.Балжинням: Санамсаргүй байж байгаад л азтан болчихлоо

- Танд азтан болсонд баяр хүргэе. Та UBinfo апп-ыг хэзээнээс хэрэглэж байгаа вэ?
 
Баярлалаа. Санамсаргүй байж байгаад л азтан болчихлоо. UBinfo апп-ыг ойролцоогоор 4 жил гаран хэрэглэж байна. Утсаа солих бүрдээ UBinfo апп-ыг хамгийн түрүүнд татдаг. Анх зөвхөн мэдээ унших гэж л ордог байсан. Харин одоо хоол хүргэлт, замын түгжрэл, podcast цэсүүдийг байнга ашигладаг болсон. Хүнд хэрэгтэй бүх мэдээлэл нэг дор байдаг болохоор маш амар санагддаг.
 
- Танд UBinfo апп-ын ямар үйлчилгээ хамгийн их таалагддаг вэ?
 
Заримдаа утсаа оролдох, мэдээ унших завгүй үе их байдаг. Яг тэр үед UBinfo-оос маш шуурхай нийгмийн байдал, шинэ соргог мэдээллийн тухай push notification ирэхээр шинэ мэдээллээс хоцрохгүй амар байдаг.

Г.Отгон: Гэртээ байгаа учир Ubinfo апп-аас л бүх мэдээллээ авж байна

- Танд азтан болсонд баяр хүргэе. YeYe кофег тогтмол хэрэглэдэг үү? Танд юу нь таалагддаг вэ?

Сачет кофеноос ер нь YeYe-г л хэрэглэдэг. Бараг л Монголчуудын хамгийн удаан хэрэглэж байгаа кофе шүү дээ. Амт нь чихэрлэг, сүү ихтэй болохоор их таалагддаг. Жирэмсэн үедээ кофены хэрэглээгээ таначихсан байсан одоо л буцаад кофе ууж эхэлж байгаа. Тэгсэн бүр бүтэн жилийн хэрэглээтэй болчихлоо. Маш их баярлалаа. Одоо дараа дараагийн судалгаанд идэвхтэй оролцоноо.

- Та UBinfo апп-ыг хэзээнээс хэрэглэж байгаа вэ?

Олон жил болж байна шүү. Бараг л анх гарснаас нь хойш хэрэглэж мэдээ уншдаг байсан. Би саяхан төрөөд гэртээ байгаа учир Ubinfo апп-аас бүх мэдээллээ авж байна. Бас тв хөтөлбөр, зурхай цэсийг өдөр болгон ашигладаг. Ёстой бүх юм нэг дор байдагт нь үнэхээр талархмаар. UBinfo апп-ын хамт олонд амжилт хүсье.

Танд баярлалаа.

Эх сурвалж

САНАЛ БОЛГОХ