Монгол Улсад НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн 7 хоног буйтай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей, Норвегийн Уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт Монгол Улс анхны гишүүнээр нь 2013 онд нэгдэн орсон бөгөөд хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна.
Нарны хордлого авсан хүнд тусламж үзүүлэхдээ толгой дээрээс нь хүйтэн ус асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уух хэрэгтэй. Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс хамаарна.
Шумуулын өндөгнүүд усны савны дотор хананд цавуу шиг наалддаг тул хүн тэр бүр хардаггүйДэлхийн дулаарал нэмэгдэхийн хэрээр элдэв төрлийн халдварт өвчин тархаж буйг эрдэмтэд хэлж байна. Энэхүү дулаарлын улмаас дахин сэргэсэн халдвар бол Зика юм. Шумуулаар дамжин халдварлаж буй уг вирус одоогоор Өмнөд Америк, Хойд Америк, Ази, Африкийн 46 улсад тархсан бөгөөд Бразилд л гэхэд ургийн гажиг үүсгэсэн 3670 тохиолдол бүртгэгджээ.
Нойр нь бие махбодь, тархийг амрааж, хүч сэлгэх, өдрийн турш гаднаас авсан мэдээллийг дахин боловсруулж хадгалах, дархлаа сэргээх гээд хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эрүүл явахын тулд хоногт долоон цаг унтдаг байх хэрэгтэй. Стресстэй нөхцөлд ажилладаг бол өдөртөө 5-7 км алхах, хөнгөн гүйх зэргээр биедээ ачаалал өгч байх нь хэвийн нойртой байхад сайнаар нөлөөлнө. Мөн кофе, цай, коланы төрлийн ундаа, шоколад зэргийг унтахаасаа 6-8 цагийн өмнөөс уухгүй байхыг хичээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй