Монголчууд сэтгэл зүйн эрүүл мэнддээ маш сул анхаардаг

UB Info

Монголчууд сэтгэл зүйн эрүүл мэнддээ маш сул анхаардаг. Сэтгэл зүйн эрүүл мэнд нь бидний мэдрэмж, бодол, нийгмийн харилцааны тайван тогтвортой байдал юм. Хүүхэд наснаас эхлэн анхаарах ёстой амьдралын суурь хүчин зүйл юм.

50000 хүнийг хамруулсан Zeely-н судалгаагаагаар оролцогчдын зөвхөн 10% нь “Өөрийн сэтгэл зүйн тайван байдал“-г хамгийн чухал гэж тодорхойлжээ. Харин оролцогчдын дийлэнх буюу 68% “Гэр бүлд асуудалгүй байх” хамгийн чухал хэмээн тодорхойлсон боловч өөрийн сэтгэл санаанд анхаарахгүй, сэтгэл зүйн асуудлаа хуримтлуулсаар үл ойшоох нь гэр бүлдээ, цаашлаад нийгэмд хохиролтой олон сөрөг үр дагаврыг бий болгодог. “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-н үнэлгээний тайланд тусгаснаар хүн амын дунд сэтгэл түгшилттэй (18.8%), архаг ядаргаанд орсон (17,1%), нойргүйдэл (18.7%) сэтгэл гутралтай (8,0%) буюу нийт 530 оролцогчдын 69 хувьд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байна гэсэн үзүүлэлт гарчээ.

Мөн манай оролцогчдын 10% нь өөртөө цаг гаргах, 10% нь хичээл зүтгэлээ эрхэмлэдэг гэжээ.

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлагатай болсныг илтгэх эрт үеийн шинж тэмдгүүд:

1. Хоолны дуршил болон нойр хэт ихэссэн эсвэл буурсан
2. Бусадтай харилцахаас татгалзах, дуртай зүйлээ хийх сонирхолгүй болох
3. Тогтмол эрч хүчгүй мэдрэмжтэй байх
4. Бүх зүйл сонин биш санагдах
5. Ойлгомжгүй биеийн өвдөлтүүд
6.Найдваргүй, ганцаардсан мэдрэмжтэй
7. Хорт зуршилд ихээр автах
8. Сүүлийн 3 сар ууртай, сэтгэл ханамжгүй, өөрийгөө үнэ цэнэгүйгээр мэдрэх
9. Дотнын хүмүүстэйгээ байнгын зөрчилтэй болох
10. Хосын харилцаанд асуудал үүссэн ч түүнээс зугтах
11. Өөрийгөө хайрлахаа болих, бусдыг хүндлэхээ болих

Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд байгаа бол дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.

1. Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах
2. Итгэлтэй, дотнын хүнтэйгээ ярилцаж сэтгэл санаагаа хуваалцах
3. Дасгал хөдөлгөөн, эрүүл хоолны тусламжтай бие физиологийн эрч хүчийг нэмэх
4. Бусдад анхаарал хандуулж туслах
5. Хангалттай нойр авах
6. Өөрийгөө анзаарч ойлгох замаар даван туулах чадварт суралцах

“СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХОЁР ДАХЬ (2010-2019) ХӨТӨЛБӨР ДЭХ “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ”-Д ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Эх сурвалж: Zeely

САНАЛ БОЛГОХ