Төв банкийг удирдаж чадах МАН-ын дараагийн боловсон хүчин хэн бэ

ЗГМ: Сэдэв


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны шийдвэрийг албажуулах бөгөөд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх төв банкны дараагийн ерөнхийлөгчийн сунгаа үүгээр эхэлж байна -Төв банкны жолоог атгуулж болох хоёр хүн эдийн засгийн бодлогын төвд яриг­дах учиртай. Тодруулбал, манай улсын урдаа барих эдийн засагч Ч.Хашчулуун, Н.Энхбаяр нар Гадаад өрийн эргэн төлөлт ойртсон, ОУВС-­гийн тусгай хө­төлбөр дуусгавар болох амар­гүй цаг үе ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг хүлээж байна. Инфляц төв банкны зорилтот түвшнээс давсан, саарал жаг­саалттай холбогдуулан валютын ханшийн дарамт нэмэгдсэн, га­даадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан зэрэг эдийн засгийн таагүй нөхцөл байдал дунд Мон­голбанкны шинэ ерөнхийлөгч ажиллах нь. Монголбанкны удирдлагаар хэн очих бол гэсэн хүлээлт нийгэмд хэдийн үүсжээ. Тэр тусмаа эрх баригч нам дотор төв банкны ерөнхийлөгчийн суудлыг горилсон хүн цөөнгүй байгаа дуулдана. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед Монгол банкны ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоос улс орны төсөв, мөнгөний бодлогын хувь заяа, үүнийг дагаад ард иргэдийн амьд­рал ахуй шалтгаалах учраас зөв хүнээ онож тавих нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа зөв залах, нөхцөл байдлыг оновчтой тодорхойлох, мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчийн тухай энд ярихад хүрч байна. Төв банкны жолоо цулбуурыг атгуулж болох хоёр хүн эдийн засгийн бодлогын төвд яригдах учир­тай. Тодруулбал, манай улсын урдаа барих эдийн засагч Ч.Хашчулуун, Н.Энх­баяр нар. Энэ хоёр хүн аль аль нь мөн­гөний бодлогыг удир дан хэрэгжүүлэх хэм­жээнд бэлтгэгдсэн. Ч.Хашчулуун эдийн засагчийн хувьд Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр удаа дараа ажиллаж бай­сан. Мөн Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийг тэргүүлэхийн сацуу МУИС-­ийн Эдийн засгийн сургуульд ажиллаж ирсэн турш­лагатай. Тэгвэл Н.Энхбаяр эдийн засагч Дэлхийн банкны Австрали, Монголыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байсан. Монголоос олон улсын түвшинд, тэр тусмаа дэлхийн санхүүгийн тэргүү­лэх байгууллагад ажиллаж байсан эдийн засагч цөөн билээ. Үүнээс гадна тэрбээр Монгол Ул­сын эдийн засгийн бодлого боловсруу­лах түвшинд ажил­лаж ирсэн. 2020 оны мөнгөний бодлогыг УИХ­-аар энэ сарын 15-­наас өмнө хэлэлцэх бөгөөд шинэ ерөнхийлөгч үүнтэй хамт тодрох цаг ойртлоо.




САНАЛ БОЛГОХ