Санжаасүрэнгийн Баяр ШУӨЗО-ны Засгийн Газрын дээд шагналыг хүртлээ

UB Info

Монгол Улсын иргэн Санжаасүрэнгийн Баяраад Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж БНХАУ-ын Шинжянь Уйгурын Өөртөө Засах Орны Засгийн Газрын гадаад иргэдэд олгодог дээд шагнал болох Тяньшаны (Тэнгэр Уулын) шагналыг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-ын ШУӨЗО-ны нийслэл Өрөмч хотод гардуулав.

С.Баяраа нь эгнээндээ 11 орныг нэгтгэсэн Төв Азийн бүс нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хүрээлэнгийн (CAREC Institute) захирлаар ажиллах хугацаандаа тус хүрээлэнгийн төвийг Өрөмч хотод байгуулж, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

САНАЛ БОЛГОХ