Монгол хүн 37 нас хүрээд боловсролдоо хөрөнгө оруулалт хийх нь эрс буурдаг

UB Info

Боловсрол бол улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг тодорхойлогч чухал хүчин зүйл билээ. Монгол улсын боловсролын индекс 2015 онд 0.732 байсан бол жил бүр буурсаар 2018 онд 0.722 хүрсэн байна. Манай улс дэлхийн 188 орноос боловсролын индексээрээ 59-т жагсаж байна /2016 оны дата/. Дэлхийн улс орнуудын боловсролын индекс 0.5 – 0.9-н хооронд хэмжигддэг.

Боловсролын индексийг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх шатны боловсролд хамрагдалтын түвшингээр тооцон гаргадаг. Өөрөөр хэлбэл наснаасаа үл хамааран суралцсаар буй иргэн бүр Монгол улсын боловсролын индексийн үзүүлэлтэнд эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

Zeely нь харилцагчдынхаа боловсролд анхаарал хандуулах байдлыг насны түвшнээр ангилан судалсан юм. Үүний тулд бид судалгаанд оролцогчдоос боловсролд зарцуулахаар бэлдэж буй мөнгөн төсөв байгаа эсэхийг тодруулсан юм.

Судалгааны үр дүнд:

1. Монгол хүн дунджаар 36 нас хүртлээ боловсролдоо идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгаад 37 наснаас эхлээд 86% нь боловсролд зориулж мөнгө зарцуулахаа зогсоох хандлагатай.

2. Монголчууд дунджаар 17-21 насандаа боловсролдоо хамгийн их мөнгө зориулдаг бөгөөд бөгөөд цаашлаад 5 жил тутамд энэ тоо дунджаар 19%-иар буурдаг байна.

3. Харин 42-с дээш насны 10 хүн тутмын 2 нь дахин суралцахын тулд санхүүгээ төсөвлөж байгаагаас харахад нас бол суралцаж дууссаны илэрхийлэл биш болохыг бидэнд сануулж байна.

Эх сурвалж: Zeely

САНАЛ БОЛГОХ