Хабл сансрын дурангийн бидэнд үлдээж буй гайхамшиг

UB Info

Цөөн хэдэн жилийн дараа зодгоо тайлах гэж буй Хабл Сансрын Дурангийн 2003 оны 9-р сарын 24-өөс 2004 оны 1-р сарын 16 хүртэл авсан гүн огторгуйн зургуудын нийлбэр энэ аж.

Энэхүү зурагт нийт 10 мянга орчим оддын ай бий. Дунджаар оддын ай бүрд 100 гаруй тэрбум од бий. Энэ тоон дээр нэмээд 100 гаруй тэрбум гараг бий. Гэтэл энэхүү зураг нь тэнгэрийн өчүүхэн нэг хэсэгт орших цөөн хэдэн оддын айн хөрөг болох билээ.

Хабл дурангийн ачаар хүн төрөлхтөн одоогоор 100-200 тэрбум оддын ай таниад байгаа бөгөөд энэ тоон дээр үндэслэхэд... их юм бодогдох байлгүй.

Зургийн эх сурвалж: NASA; ESA; G. Illingworth, D. Magee, and P. Oesch, University of California, Santa Cruz; R. Bouwens, Leiden University; and the HUDF09 Team)

САНАЛ БОЛГОХ