Эхнэрийн тань өгзөг дээр Д.Одбаярын гар байсан бол...

UB Info

Урьд шөнө биднийг гэртээ амар тайван амарч байхад Нэг ийм зүйл болжээ.

Нөхөр нь Фээсбүүкээ үзэж байгаад Буянгийн Жагаагийн Үндсэн хуулийн цэцийн дарга Одбаярыг өмөөрсөн бичлэгийг үзээд Жагаа яг зөв ярьж байна, ганц Солонгос хүүхний бөгсөнд хүрсний төлөө ингэж сэвэх юм бол манай улсын нэр хүнд л унана гэсэн гэнээ.

Тэгэхээр нь эхнэр нь нөхрийнхөө ярьсантай санал нийлэхгүй, өөрт нь ямар санагдахыг мэдэхээр нөхөртөө манай дарга миний бөгсөнд хүрээд байсан, би чамд хэлэх гэснээ чамайг хардаад бөөн юм болох байх гэж бодоод хэлээгүй юм. Эртхэн хэлдэг байж чамайг ингэж хүлээж авахыг мэдсэн бол гээд хэлчхэж. Но Тэгсэн нөхөр хэзээ тэгсэн юм, өөр яасан, чи тэгээд бөгсөө зүгээр илүүлээд байсан юм уу, та хоёр хамт томилолтоор хэд хэд удаа явсан тэр үед юу болсон, би чамд итгэхгүй байна энэ тэр гээд бүүр сүүлдээ эхнэр буруутан болсон гэнэ.

Одбаярыг өмөөрсөн нөхөртөө Одбаярдуулсан гэж худлаа хэлсэн биш өөрөө буруутан болоод зогсохгүй хар шөнөөр даргыг нь очиж юу яана гээд гэрээсээ гарч явжээ. Айсан эхнэр араас нь гараад болиулах гэж хэчнээн оролдоод дийлэлгүй явуулжээ. Тэгээд буцаж гэртээ ороод дарга руугаа утсаар ярьж хэлэх гэсэн боловч утаснууд нь унтраастай яах учраа олохгүй гэртээ нөхрөө шөнө дунд хүртэл хүлээж суутал хаалга дуугарч нөхөр нь орж иржээ.

Эхнэр... яасан даргынд очсон уу гэж асуухад нөхөр...үгүй ээ байрны гадна нь 2 цаг гаран машин дотроо суулаа гэхэд нь эхнэр надад итгэдэг гэдгийг чинь мэднээ энээ тэрээ гээд бие биенээ тэвэрч аваад эхнэр нь уйлаад бөөн юм болсон гэнээ. Нөхөр нь өөр дээр ирэхээр л ойлгодог юм байна.

Тэр солонгос хүүхэн, Солонгосын хууль сайн юм байна. Тэр Одбаяр гэдэг чинь тэр том байгууллагын дарга байх эрхгүй юм байна. Тэр Жагаа гэдэг чинь угаасаа худлаа сайхан ярихаас цаашгүй юм байна гэсэн.

Эх сурвалж: Монголын Сошиал Медиа Хөгжүүлэгчдийн Холбоо

САНАЛ БОЛГОХ