UB Night хамтлаг шинэ уран бүтээлээр эргэн ирлээ

UB Info

Нартай бас бороотой
Солонготой бас болзоотой
Болор туяагаар гялбаатай 
Хайрын энэ өдөр... Энэ дууг мэдэхгүй аялж дуулж үзээгүй хүн ховор байх. Хөнгөн гитарын хэмнэл намуухан дуу хоолойгоор нь бид UB Night хамтлагийг мэддэг болоод хэдийнээ 10 жил болж. Тэд бол дуу хөгжмийг аргадаж тоглодог уран бүтээлчид UB night хамтлагийн дуунаас бид үргэлж тайвшрах, сэтгэл уужрах мэдрэмжийг мэдрэх болно.

Энэ мэдрэмжийг бидэнд өгөлгүй удаан хүлээлгэсний эцэст тэд "ME TO YOU" хэмээх гайхалтай хайрын дуутай эргэн ирсэн байна. Дууний үг, аяыг хамтлагийн гоцлол дуучин Давааа бичжээ.  Мэдээж шинэ дууг сонсохоос гадна өнөөдрийн Playlist-ээ UB Night хамтлагийн дуунуудаар дүүргэж дурсамжаа сэргээхийг танд санал болгож байна. Бид ойрын үед ийм намуухан дуугаар чихээ аргадаагүй шүү дээ.

САНАЛ БОЛГОХ