"Guitar Night 2020" таныг урьж байна

UB Info

"Guitar Night 2020" шинэ жилийн цэнгүүн 2019 оны 12 сарын 11-ны өдөр Zaisan Hill Event Hall танхимд зохион байгуулагдах гэж байна.

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ оныг угтаж, гитар хөгжмийн уянгалаг хөг аялгуунд уяран авьяаслаг оддын хүрээлэл дунд, оргилуун дарс шаагьсан болор хундаганы жингэнэх чимээнд тансаг зоогийн ширээний ард мартагдашгүй үдшийг өнгөрүүлэхээр "Guitar Night 2020" таныг хүлээж байна.

Шинэ жилийн цэнгүүнд дараах уран бүтээлчид оролцох ба "Guitar Night 2020" арга хэмжээнд зориулж шилдэг гитарчдын содон гитарын үзэсгэлэнг танилцуулах болно.

Хөтөлбөр:

  • Бүх гитарчдын үзүүлбэр "Алтан Зул" дуу
  • Fender Artist - Харанга Чука
  • Fender Artist - Өөжгий
  • Fender Artist - Рок Мөнхсайхан
  • Fender Artist - Дуучин Бат-Оргил
  • Fender Artist - Өргөө Болоож
  • Yamaha Artist - Харанга Одсүрэн
  • Yamaha Artist - Дуучин Буянаа
  • Yamaha Artist - Шар Айраг Ганхүү
  • Yamaha Artist - Гитарчин Сага
  • Yamaha Artist - Хөгжмийн зохиолч Балхжав
  • Yamaha Artist - Х/Д Пионер, Ганхуяг
  • Shure Artist - Соёл-Эрдэнэ Том Жагаа
  • Дуучин Т.Ариунаа
  • Ice Top хамтлаг
  • Реппер МБ
  • Бүх гитарчдын үзүүлбэр "Сэтгэлийн Жигүүр" дуу

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88001010
Хэзээ: 2019 оны 12 сарын 11-нд
Хаана: Zaisan Hill Event Hall танхимд
Тасалбар худалдаж авах: 88001010, ticket.mn

Зохион байгуулагч: Total Music

Хамтран зохион байгуулагч: G-Entertainment, Нийслэлийн Улаанбаатар чуулга, Монголын Сайтын Холбоо

Эх сурвалж

САНАЛ БОЛГОХ