Бодлоос тань гарахгүй байж мэдэх нэг зүйл сонирхуулъя

UB Info

Манай нар ажиглагдах ертөнцөд орших 2x10^24 орчим одод дундаас ер нь их энгийн, дундаж төрлийн од юм байгаа.

Масс нь 1.989x10^30 орчим кг. Манай нар дотор 1.3 сая орчим дэлхий шиг хэмжээтэй гараг багтах учиртай. Харин одоогоор танигдсан хамгийн том од нь UY Scuti гэх од байгаа юм. Тус од нь дэлхийгээс 5,219 орчим гэрлийн жилийн зайд орших аж.

Тус одны эзлэхүүнд 5 орчим тэрбум манай нар шиг хэмжээний од багтах юм.

ХАРИН... манай дэлхийгээс 10.37 тэрбум гэрлийн жилийн цаана TON 618 хэмээх нэртэй нэгэн хар мангас оршимуй. Тус хар нүхний эзлэхүүнд 4.5 сая орчим UY Scuti мэтийн од багтах юм гэнэ.

САНАЛ БОЛГОХ