Queen хамтлагийн гитарчин Brian May-д өөрийн нэрэмжит бага гараг байдаг

UB Info

Queen хамтлагийн гитарчин, дуучин Brian May нь түүхэн дэх хамгийн сайн танигдсан зарим дуу, бүтээлүүдээс гадна Imperial College London-д физикээр бакалавр, астрофизикээр докторын зэрэг хамгаалсан нэгэн билээ.

Мөн түүний нэрэмжит бага гараг (asteroid) ч байдаг (52665 Brianmay). Харин ноён May нь өнгөрсөн 11-р сарын 27-нд Европын сансрын агентлагийн Comet Interceptor Group-д нэгдсэнээ мэдээлсэн юм. Тус багийн зорилго нь гурван сансрын хөлөг ашиглан манай нарны аймгийн дотоод тойрогт нэвтрэх гаднын (нарны аймгийн гаднах орчлонгоос орж ирэх) сансрын биетүүдийг судлах юм.

Гурван хөлөг ашиглах учир аливаа биетийн гурван хэмжээст зураглал, мэдээллийг бий болгох боломжтойд орших билээ.

Эх сурвалж: Comet Interceptor-н Twitter хаяг

САНАЛ БОЛГОХ