Төрсөн өдрийн мэнд хүргэе Исаак Ньютон

UB Info

1643 оны энэ өдөр (Юулийн тооллоор) нэр нь Физикийн шинжлэх ухаантай хоршин дуудагддаг агуу физикч, математикч Исаак Ньютон мэндэлжээ.

Тэрээр тухайн үедээ жижиг сургуульд тооцогддог байсан Кембрижийн их сургуульд тэтгэлгээр суралцаж байсан бөгөөд түүнийг төгсөөд удаагүй байхад Кембриж хар тахлаас болж 1 жил хаагдаж байсан гэдэг. Ньютон харин тэр үед Линконшир дахь гэртээ эргэж ирээд "annus mirabilis" буюу "гайхамшигт 1 жил" дотор таталцлын хүчний хууль, калькулус болон гэрэл-өнгөний тухай хуулиа бодож олсон байдаг.

Ньютоныг ихэнх хүмүүс Коперник, Кеплер нарын нарны аймгийн системийг бүрэн баталж, таталцлын хүчийг тайлбарлаж классик механикийн салбарыг үндэслэсэн нэгэн гэдгээр нь сайн мэддэг. Харин энэ удаа бид түүний гэрлийн тухай судалсан ажлыг тодотгож байна. 1704 онд Ньютон гэрлийн тухай онол, теоремуудаа багтаасан "Оптикс" номыг хэвлүүлсэн бөгөөд үүндээ цагаан гэрлийг призмээр хуваахад үндсэн 7 өнгө болж хуваагддаг бөгөөд энэ хуваагдсан гэрлийг хоёр дахь призмээр дахин хуваах боломжгүй, харин толинд ойлгож, зөв өнцгөөр нь призм рүү буцааж хийхэд цагаан гэрэл болдог тухай өнгөний хуулийг нээсэн юм.

Тэр нарны гэрлийг толинд ойлгож ширтсэнээс болж 3 хоног орчим хараагүй болж, хэдэн сарын турш нүдэнд нь after-image үүсч байсан гэдэг. Азаар түүний нүд хэсэг хугацааны дараа эргэж хэвийн байдалдаа орсон юм.

Зургийг: microcosmos.com

САНАЛ БОЛГОХ