Турк Эйрлайнсийн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг амжилттай газардлаа

UB Info

Турк Эйрлайнс нь дэлхийн хамгийн олон улс руу нислэг үйлддэг агаарын тээврийн компани юм. Турк Эйрлайнсийн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэг өнөөдөр Улаанбаатар хотод амжилттай газардлаа.

Тус нислэг нь 2012 оны 7 сараас 2019 оны 12 сарын 31 хүртэл Истанбул-Улаанбаатарын хооронд Киргизийн Бишкек хотоор дамжин нисдэг байсан бол 2020 оны 1 сарын 1-ээс эхлэн ийнхүү дундаа ямар ч зогсолтгүйгээр, том оврын онгоцоор шууд нислэг үйлдэж эхэллээ.

Ингэснээр нийт аяллын хугацаа 3 цагаар богиносож, зорчигчид илүү тав тухтай аялах боломжтой болж байна. Одоогийн байдлаар Турк Эйрлайнс нь дэлхийн 126 орны 318 чиглэлд нислэг үйлдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70146161

САНАЛ БОЛГОХ