Тэтгэврийн тухай баримтууд

UB Info

· Сүүлийн 7 жил дараалан тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажилласан. Одоогоор орлого нь зардлынхаа 70 орчим хувийг нөхдөг. (2018 оны байдлаар шимтгэлийн орлого 1.1 их наяд төгрөг, Тэтгэврийн зардал 1.6 их наяд төгрөг, Алдагдал 500 тэрбум төгрөг)

· НҮБ-н гаргасан Монголын хүн амын 2100 он хүртэлх таамаглал дээр үндэслэн тооцоо хийж үзэхэд 2100 он гэхэд орлого нь зардлынхаа 25 орчим хувийг л нөхдөг болно. Энэхүү байдлаас гарахын тулд одоо 17 байгаа шимтгэлийг 70 орчим хувь болгох эсвэл тэтгэврийг хэд дахин бууруулах арга хэмжээ авна.

· Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2016 оны судалгаанд Монгол улс гурван тулгуурт тогтолцоонд орох хэрэгтэй хэмээн дүгнэсэн байдаг. Энэ нь суурь улсын тэтгэвэр болон хувийн хуримтлалын тэтгэврийн хосолсон тогтолцоо юм.

· Хуримтлалын тогтолцоонд шилжвэл хувь хүнд ямар мөнгө очиж болох тухай тооцоо хийж үзлээ. 1 сая төгрөгийн цалинтай хүн одоогийн тэтгэврийн даатгалын санд төлж буй мөнгөө 40-н жил хуримтлуулахад 1 тэрбум орчим ₮ болж байна (902,888,814₮, 10 хувийн хүүгээр тооцсон)

· 2018 онд Монгол улсын цалин түүнтэй адилтгах орлого 8.5 их наяд төгрөг байсан. Үүнээс бид 1 хувийг нийгмийн даатгалд биш өөртөө хуримтлуулахад 85 тэрбум төгрөг болно. Ийнхүү Монголчууд жил бүр ядаж л 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал үүcгэх боломж байна шүү дээ.

· Нидерланд улсын тэтгэврийн системийг дэлхийд №1 хэмээн дүгнэдэг. Тэдний хувийн тэтгэврийн сангийн хэмжээ нь ДНБ-н 180 хувьтай тэнцүү. Өөрөөр хэлбэл иргэд нь ДНБ-н 180 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлалтай болсон гэсэн үг.

· Нидерланд улсад хувь хүн улсын тэтгэвэртээ цалингийн 4.9 хувийг төлж, тэтгэврийн хуримтлалдаа 16 хувийг хийдэг. Үүнийг ажил олгогч урамшуулж цалингийн 20.9 хувьтай тэнцэх дүнг ажилтныхаа хуримтлалд хийдэг.

· Польш улс 1999–2019 оны хугацаанд нийт 3-н удаа тэтгэврийн реформ хийсэн байна. Гэхдээ энэ бүх реформ хийх үед хувь хүн дээр тэтгэврийн данс үүсдэг, тэтгэврийн сангууд нь хөрөнгө оруулалт хийдэг суурь зарчим ердөө алдагдаагүй.

Эх сурвалж: Ganzorig Ganbat

САНАЛ БОЛГОХ