Винсент ван Гог Starry Night зургийн онцлог

UB Info

Голланд улсын пост-импрессионист зураач Винсент ван Гог гуайн хамгийн алдартай зургуудын нэг бол Starry Night билээ.

Тус зургийн сонирхолтой нэг онцлогийг астрофизикч Нил Тайсон 2013 онд Аризона мужийн их сургуульд жил бүр зохион байгуулагддаг Origins Project арга хэмжээний үеэр их сайхнаар өгүүлсэн байдаг. Санаж байгаагаар тэр тус зураг нь тосгон бус, уулс бус, хүн бус харин сансар огторгуйн гүн, тэртээ алсад хөвөх од эрхэс, манай бүдэг цэнхэр цэгийг маань тойрон бүжих сарыг тодотгон харуулсан байдаг хэмээн бишрэн дүрсэлсэн билээ. Тэр бүр Starry Night зургийг бүтнээр нь агуулсан футболка ч өмссөн байсан.

Нээрээ тус зургийг харж суухдаа Польш улсын алдарт хөгжмийн зохиолч Фредерик Шопен гуайн Nocturne Opus 9. No. 2-г сонсох нь... чимх жаргал юм шүү.

Origins Project арга хэмжээний доктор Нил Тайсон гуайн оролцсон хурлын нэг болон хоёр дугаар хэсгийг үзэх холбоос:

1. ЭНД дарж үзнэ үү 
2. ЭНД дарж үзнэ үү

Тус хурлын сэдэв нь The Great Debate: The Storytelling of Science буюу шинжлэх ухааны тухай түүх дурдах тухай байсан билээ. Хурал нь панел хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан бөгөөд дэлхийд хамгийн сайн танигдсан зарим эрдэмтдээс бүрдсэн байсан.
Үүнд:
- Richard Dawkins (хувьслын онолын биологич)
- Lawrence Krauss (онолын физикч, космологич)
- Bill Nye (механик инженер)
- Brian Greene (математикч, утасны онолын эрдэмтэн)
- Neil DeGrasse Tyson (астрофизикч)
- Tracy Day (World Science Festival-н захирал)
- Neal Stephenson (алдарт уран зөгнөлт зохиолч)
- Ira Flatow (Science Friday нэвтрүүлгийн хөтлөгч) нар багтсан аж.

Эдгээр аугаа хүмүүсийн шинжлэх ухаанд өөрсдөө яагаад, яаж дурласан тухай богино түүхүүдийг сонсож мөн өөрсдийн мэргэжил болон судалгааны ажлуудын тухай хоорондоо мэтгэлцэхийг харах нь бас нэг чимх жаргал болох юм билээ.

Санаж байвал 2019 оны 11-р сарын 9-нд нэг иймэрхүү юм болоод өнгөрсөндөө? Энэ оны 3-р сарын 14-нд бас нэг юм болох байх шүү.

САНАЛ БОЛГОХ