Конорт 40 секунд хангалттай байлаа

Спорт
  • Тэр гурван өөр жинд өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч болжээ
  • Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ

АНУ-ын Лас-Вегаст холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан UFC 246 тэмцээн боллоо. Гэхдээ уг тулаан санасныг бодвол харьцангуй хурдан дууссан. Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ. Болсон процессыг товч дурдвал, Коннор тулаан эхлээд л дайрсан. Эхний цохилт зөрсөн ч барьж аваад дөрвөн ч удаа мөрлөлөө. Дараа нь түүний зүүн хөлийн өшиглөлт эрүүнд тусав. Улмаар нэмж цохиод ердөө 40 секундэд хүнд цохилтоор яллаа. Коннор нийт 25 тулалдахдаа 21-т ялав. Ингэхдээ 21 ялалтынхаа 18-ыг нь хүнд цохилтоор буулган авчээ. Серроне хэдийгээр холимог тулааны таван дээд амжилт эзэмшдэг ч мэргэжлийн карьер дахь 14 дэх ялагдлаа амслаа. Тэгвэл мэргэжлийн аналистууд “Коннортой тулалдана гэдэг мөнгөний хувьд маш ашигтай тул тулааныг хүлээн авсанд нь Серронед талархах хэрэгтэй” гэжээ. Ердөө 40-хөн секунд үргэлжилсэн тулааны дараа сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүсээс онцлох нэгэн байсан нь Флойд Мэйведер юм. Тэр “Аварга аа, буцаж ирсэнд тань баяр хүргэе. Одоо надаас даагаа нэхэж болно шүү. Би хэзээд бэлэн” хэмээн түүнд баяр хүргэжээ.

САНАЛ БОЛГОХ