Хуучны барилгуудыг аварч үлдэх гарц нь архитектурын өвийг хамгаалах бодлого
- Анхны архитекторч Б.Чимэдийн бүтээлээс есөн барилгыг нь нураажээ
- Олон улсад ийм өвүүдийг хамгаалах том бодлого бий. Харин манай улсад архитектурын өвийг хамгаалах бодлого байдаггүйн гайгаар хэн дуртай нь шийдвэр гаргаж, нурааж сүйтгэх боллоо
- Нураана гэж нударга зангидан давшлаад байгаа барилгууд бол угтаа цаг хугацаа өнгөрөх тусам үүх түүх нь улам тодорч, ур хийц үнэлэмж нь өсөх ёстой үндэсний онцлогийг хадгалсан үнэт өв юм
- Тухайн улсын хот түүхээ хадгалж хөгжих ёстой. Гэтэл манай Улаанбаатар түүхээ баллуурдаж хөгжих гээд байна
- Бусад улс орон хотынхоо түүхийг алдагдуу лах гүйгээр шинэ хотоо өөр газар төлөвлөдөг. Гэтэл манай улс хуучин барилгуудаа нураагаад шинээр барьж байгаа нь харамсалтай
Нэгэн цагт хүч, оюунаа дайчлан байж гаргасан зураг төсөл, архитектурыг нүдэны өмнө илт сүйтгэн нураахыг харах юутай харамсалтай. Улаанбаатар хотын цөөнгүй барилгыг нураах тоолонд архитекторчийн сэтгэл хөндүүрлэж, зүрх рүү зүү шивж буй мэт хатгасан нь лавтай. Монголдоо урдаа барьдаг цөөн архитеторчдын уран ухаанаа дайчлан босгосон барилгууд өдгөө Улаанбаатар хотын музейн хананд гэрэл зураг болон үлджээ. Монголын анхны архитекторчдын нэг Б.Чимэд гуайн ур ухаан шингээж босгосон бүтээлүүдээс найман барилга нь бүтэн, есийг нь нураасан бол найман барилгынх нь талаар ямар ч мэдээлэл байдаггүй аж. Түүний хар зураг болон загвар дээр нь ажилласан хөшөө дурсгал, сүрлэг байгууламжийн ангилалд орох “Найрамдлын хаалга”, “Энх тайвны хаалга” бөгөөд энэхүү бүтээл нь түүхэн, дахин давтагдашгүй, сүрлэг байгууламж байсныг архитекторчид дурсдаг билээ. Уг хаалгыг 2012 оны есдүгээр сард зам өргөтгөх, уулзвар шинэчлэхийн тулд бодлогогүйгээр нурааж, устгасан юм. Түүнчлэн Байгалийн түүхий музейн барилга ч түүний хувь нэмрээ оруулсан бүтээлүүдийнх нь нэг байлаа. Мөн удахгүй нураах жагсаалтад бичигдчихээд байгаа Улсын драмын эрдмийн театр архитекторч Б.Чимэд агсны ур ухаанаа шингээсэн барилгуудын тоонд багтдаг. Уг нь анх Залуучуудын ордон хэмээн нэрлэж, 1954-1958 онд барьжээ. Уг барилгын талаар Б.Чимэд гуай гар бичмэлдээ “Барилгын хэлбэр төрхийг үндэсний хэв маягаас иш татан зохиосон маань урлагийн талаас ч, эдийн засгийн үр ашгийн талаас ч ашигтай болсон. Уг барилгад үндэсний хээ угалз тавьж, морин толгойтой багана босгож чимэж, чимэглэсэн нь нийтэд сонирхууштай архитектур, уран барилгын дүр гаргасан болно” гэжээ. Монгол Улсын гавьяат барилгачин, ахмад инженер С.Лувсангомбо гуай нэгэнтээ “Драмын театрын барилгын сүр жавхаа, хэлбэр, овор, багтаамж хэмжээ, дөрвөн тал ба нүүр хэсэг, гол орц нь хэвшмэл модульд нэгдэн зохицсон бөгөөд үүд талдаа барилгын сүр жавхааг харуулах найман баганатай. Жинхэнэ үндэсний уламжлалт хэлбэрийг анх сэдэж хэрэглэсэн уран барилгын гайхамшиг. Багана, тулгуурын толгойд морин толгойн баримал хэрэглэх нь өөр хаана ч байхгүй учраас үндэсний уран барилгын хэлбэр болсон” гэж тэмдэглэжээ. Тиймээс нураахаар нударга зангидан давшлаад байгаа барилгууд бол угтаа цаг хугацаа өнгөрөх тусам үүх түүх нь улам тодорч, ур хийц үнэлэмж нь өсөх ёстой үндэсний онцлогийг хадгалсан үнэт өв юм. Олон улсад ийм өвүүдийг хамгаалах том бодлого байдаг. Харин манай улсад архитектурын өвийг хамгаалах бодлого байдаггүйн гайгаар хэн дуртай нь шийдвэр гаргаж, нурааж сүйтгэх боллоо. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг хэлнэ гэж оруулсан хэдий ч энэ нь учир дутагдалтай гэж архитекторчид үзэж байгаа юм. Тиймээс олон улсын бодлоготой нийцүүлж, архитектурын өвийг хамгаалах бодлоготой болох шаардлага тулгарч байна. Ингэснээр түүхийн үнэ цэнтэй барилгуудыг хамгаалаад зогсохгүй тухайн зураг төслийн зохиогчийн эрхийг ч хүндэтгэх нөхцөл бүрдэх аж. Монголын архитектурын эвлэлээс архитектурын өвийг хамгаалах зөвлөмж хүргүүлсэн ч тодорхой шийдэл гаргаагүй аж. Тус зөвлөмжид “Монголын архитектурын дурсгал, түүхийн дурсгалт барилгыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах асуудлыг ЮНЕСКО-гийн “Соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенц”, “Венецийн Харти”, “Архитектурын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, дүн шинжилгээ хийх ИКОМОС-ын дүрэм”, Соёлын өвийн эх байдлыг хадгалах Нарагийн баримт бичиг” зэргийг баримтлан, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн хамгаалалтад байлгаж, төрөөс зөв бодлогоор бүх талаар дэмжих ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй хэмээжээ. Тус зөвлөмжид “Монголын архитектурын дурсгал, түүхийн дурсгалт барилгыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах асуудлыг ЮНЕСКО-гийн “Соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенц”, “Венецийн Харти”, “Архитектурын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, дүн шинжилгээ хийх ИКОМОС-ын дүрэм”, Соёлын өвийн эх байдлыг хадгалах Нарагийн баримт бичиг” зэргийг баримтлан, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн хамгаалалтад байлгаж, төрөөс зөв бодлогоор бүх талаар дэмжих ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй хэмээжээ.
Г.Очбаяр: Алдаатай бодлого үндэсний хэв маяг шингээсэн барилгуудыг үгүй хийх нь
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраас зарим зүйлийг тодрууллаа
-Архитектурын өвийг бүртгэлжүүлсэн гэсэн. Хэчнээн барилга, байгууламжийг өвийн жагсаалтад оруулсан бэ?
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй