Пурин

UB Info

Кофеин (1,3,7-триметил ксантин) бол кофе, цай, кола болон өөр олон төрлийн уух зүйлсэд агуулагддаг өдөр бүрийн хэрэглээ байдаг билээ. Тэгвэл кофеин нь таны ДНХ-ийн молекулын гол бүрэлдүүлэгчдийн нэг аденин, гуанин гэдэг хоёр азотот суурьтай маш ойролцоо молекулийн бүтэцтэй байдаг. Тэд юугаараа ижил вэ гэвэл пурин хэмээх азот агуулсан органик нэгдлээс бүтдэг ба 3 метил, 1 кетон, 2 амин бүлгээр ялгаатай юм. (Их амархан харагдаж байгаа ч гэсэн гаргаж авах аргууд нь мэдээж шал өөр байна)

Кофеин хүний биед ороод аденозиний рецепторт антагонист үйлчлэл үзүүлэн төв мэдрэлийн системийг сэргээж ядрах болон нойрмоглох шинжүүдийг дарангуйлдаг, зүрхний цохилтыг түргэсгэх, бронх болон уушгины гуурсан хоолойг өргөсгөх үйлдэл үзүүлдэг. Кофеин элэгний цитохром П450 пептид ферментийн оролцоотой хоргүйжиж биеэс гадагшилдаг.

Харин аденин, гуанин (DNA, RNA-ийн нуклеотид, Аденозинтрифосфат-АТР, Гуанозинтрифосфат-GTP, гэх мэт их энерги агуулсан нэгдлээс эхлээд олон нэгдлийн бүрэлдэхүүнд оролцдог) нь олон шат дараалсан биохимийн задралд орж эцсийн бүтээгдэхүүн болох шээсний хүчил (uric acid) хэмээх бодисыг үүсгэн биеэс гадагшилдаг ба энэ нь ч бас пуринт бүтэцтэй нэгдэл байдаг.

Пуринийг анх 1898 онд Германы химич Эмил Фишер цэврээр нь гаргаж авсан. (Emil Fischer энэ нэрийг та бүхэн өмнө сонссон гэдэгт итгэлтэй байна. Тэрээр пуринт бүтэцтэй нэгдлүүдийн молекулын бүтцийг зөв таамаглан нэгэн бүлэгт оруулж, сүүлд нь тэднийг гаргаж авсан. Мөн Fischer projection, моносахаридуудын бүтцийг тодорхойлж, гаргаж авсан ажлуудаараа 1902 онд нобелийн шагнал хүртсэн.)

Шээсний хүчил цусанд

1. эмэгтэй хүнд - 2.6-5.7 мг/дл
2.эрэгтэй хүнд - 3.5-7.0 мг/дл хэмжээтэй байна. Үүнээс ихсэхийг гиперурекими гэж нэрлэдэг. Энэ нь тулай (Gout/Подагра) өвчний үед гол үзүүлэлт болно.

Эх сурвалж: "Organic chemistry" Jonathan Clayden, Nick Greeves, and Stuart Warren 2012, 2nd ed "Principles-of-Biochemistry" Albert Leningher

САНАЛ БОЛГОХ