Уханьд тусгаарлагдсан Япон хүн эх орондоо буцахгүй байсаар амиа алдлаа

UB Info

Хятадын Уханьд үлдсэн япончуудын "эх оронч үзэл" үнэхээр сэтгэл хөдөлгөж байна. 1 сарын 26-нд Японы засгийн газар аюулт халдварын голомт Ухань хотод хөл хоригдсон япон иргэдийг эх оронд нь нисэх онгоцоор ирүүлэхээр шийдсэн аж.

Гэтэл халдварын голомт Уханьд буй Японы 42 иргэн эх орондоо аюулт вирусийн халдвар тараахгүйн тулд буцахгүй гэх хариу өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр Ухань хотын эмнэлэгт тусгаарлагдаж байсан япон иргэн амьсгал хураасан тухай мэдээллээ.

Хэрэв тэр уйлаад буцсан бол эх орон үндэстнээ эрсдүүлэх байжээ. Гэвч тэр энэ амьдралаас "япон хүн шиг" буцав. Япон үндэстний хөгжлийн нууц нь ердөө энэ. Япон хүн "амин хувийн ашиг" биш, харин "нийт япон үндэстний эрх ашиг"-ийг биеэрээ хамгаалах үзэлтэй ажээ. Японы сургууль бүр энэ үзлээр япон хүүхэд бүрийг хүмүүжүүлж байна.

Харин "ийм эх оронч үзэл" нь өчүүхэн хар амиа бүхнээс дээр тавьдаг, луйварчдыг 20-30 мянган төгрөгөөр төрдөө сонгодог монголчуудын хувьд хэзээ ч ойлгошгүй зүйл юм. Монгол хүмүүсийн ухамсар нь хөгжлөөс асар хол байна.

САНАЛ БОЛГОХ