Л. Тарасов гуайн "Ертөнцийн тэгш хэмийн гайхамшиг"

UB Info

(This Amazingly Symmetrical World) номын 7-8 хуудаснаас нэг хэсэг оруулъя. Бичвэрийн сүүлд нь нэг асуулт бий.

Тэгш хэм гэж юу болох талаар зохиогч, уншигчийн яриа

Зохиогч: Буриданы илжигний тухай эртний домог байдаг. Буридан нэртэй гүн ухаантан нэг илжигтэй юмсанжээ. Нэг удаа тэрбээр аян замд явж байгаад хэсэг амран илжгэндээ яг ижилхэн хоёр тэвэр өвс тавьж өгчээ. Тэгэхдээ нэгийг нь илжигнийхээ зүүн талд нөгөөг баруун талд нь тавьжээ. Илжиг алинаас нь эхэлж идэхээ шийдэж чадалгүй байсаар өлсөж үхсэн гэнэ. Илжигний тухай энэ домог хошин шоглол гэдэг нь мэдээж. Гэхдээ тэнцвэртэй байгаа жигнүүрийн (жинлүүрийн?) зургийг хар л даа. Тэнцэж байгаа жигнүүрийн (?) тавгууд Буриданы илжигний тухай домгийг ямар нэг талаар санагдуулахгүй байна гэж үү?

Уншигч: Нээрэн 1-р зурагт хооронд ямар нэг нийтлэг зүйл байна. Хоёр тохиолдолд хоёуланд нь баруун, зүүн талууд алийг нь ч гэхийн аргагүй адилхан байна.

Зохиогч: Өөрөөр хэлбэл, хоёр тохиолдлын аль алинд нь бүрэн тэгш эрх, тэнцвэрээр илрэх баруун зүүний тэгш хэмтэй бид учирлаа.Тэгвэл 2-р зурагт юуг дүрсэлснийг та хэлнэ үү?

Уншигч: Наад талд нь пирамид байна. Ийм пирамидыг эртний Египетэд барьсан. Цаад тал нь уул толгод харагдана.

Зохиогч: Наад тал дахь нь мөн л уул байж болохгүй юу?

Уншигч: Энэ уул биш ээ. Үзтэл хиймэл байгууламж байна. Уул ер нь ийм зөв, тэгш хэмт хэлбэртэй байдаггүй.

Зохиогч: Тийм байж. Та лав хүний гараар бүтсэн зөв хэлбэртэй (тэгш хэмтэй) объект, зүйлсийн жишээ олныг гаргаж чадна даа.

Уншигч: Өчнөөн төчнөөн бий. Юуны өмнө уран барилгын байгууламжууд, жишээ нь: Москвагийн Их театрын барилга байна. Тэрэгнээс авахуулаад тийрэлтэт онгоц хүртэл тээврийн бараг бүх хэрэгсэл. Гэр ахуйн зүйл (мебель, сав суулга). Зарим хөгжмийн зэмсэг: гитар, хийл, бөмбөр гээд л...

Зохиогч: Үнэхээр хүний гараар бүтсэн зүйлс голдуу тэгш хэмт хэлбэртэй байдаг. (Дандаа биш л дээ. Жишээ нь рояль, босоо ятга гээд л санаж байгаа биз дээ). Тэгвэл хүний уран бүтээлд тэгш хэм олонтаа тааралдаж байдаг нь ямар учиртай гэж та бодож байна?

Та бүхэн минь юу гэж бодож байна?

САНАЛ БОЛГОХ