Тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ?
Бүдэг цэнхэр цэгийг минь эрүүл байлгахын тулд НҮБ-ын гишүүн улсууд нэгдэж 17 зорилго төлөвлөсөн билээ. Үүнийг Тогтвортой хөгжлийн зорилго гээд байгаа.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО гэж юу вэ?
“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-ээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-ын хамрах хүрээ “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
ТХЗ-ын ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД 2017 оны 3 сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.
ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад ОРОЛЦОХ ИНСТИТУЦҮҮД ТХЗ-ыг хэрэгжилтийг хангахад улс орнуудын засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, холбогдох бусад байгууллагууд болон иргэд оролцоно.
ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР ТХЗ-ын хэрэгжилтийг гаргахад албан ёсны статистик мэдээлэл, яамд, төрийн бусад байгууллагуудын захиргааны статистикийн мэдээлэл болон бусад мэдээллийн эх үүсвэрийг ашиглана.
ТХЗ-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан МОНГОЛ УЛСАД ХИЙГДСЭН АЖЛУУД
- Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор МУ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2015 оны 11-р сард баталсан.
- 2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 (ТХҮБ-2030)-ыг баталсан. Дэлхийн ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилт нь манай улсын ТХҮБ-2030-ын 4 бүлэг, 44 зорилт дараах байдлаар уялдаж байгаа юм.
- ТХЗ-ын үндэсний үзүүлэлтийг тодорхойлох, суурь болон хүрэх зорилтот түвшинг тодорхойлох аргачлал, арга зүйг боловсруулах 9 ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байна.
- ТХЗ-ын дэд хороог УИХ-ын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд байгуулж, УИХ-ын гишүүн А.Ундраа даргалан ажиллаж байна.
- ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийн гарах бэлэн байдал ҮСХ, НҮБХХ-тэй хамтарсан болон ҮСХ-ноос бие даасан 3 удаагийн үнэлгээг хийсэн.
Мэдээлэл, инфографик, хүснэгтүүдийг: 1212.mn-ээс
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй