Hyundai, Kia цахилгаан машин борлуулалтаар 2019 онд Volkswagen-ыг гүйцжээ

ЗГМ: Сэдэв

Судалгааны InsideEVs сайтын статистикаас үзвэл, Hyundai Motor Group-­ийн харьяа Hyundai Motor, Kia Motors компани 2019 онд борлуулсан цахилгаан хө­дөлгүүрт автомашин борлуу лалтаар Volkswagen автокон­церныг ардаа орхижээ. Өмнөд Солонгосын хоёр үйлд­вэрлэгч 2019 онд нийт 126,406 ширхэг цахилгаан хөдөлгүүрт автомашин борлуулсан бол авто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, ХБНГУ­-ын концерн ердөө 84,199-­г зах зээлд нийлүүлсэн дүнтэй байгаа юм. Өнгөрсөн онд цахилгаан хө­дөлгүүрт автомашины борлуу­лалтаар АНУ-­ын Tesla компани дэлхийд тэргүүлж, удаах хоёр, гурав, дөрөвдүгээр байрыг БНХАУ-­ын BYD Auto Co, BAIC Motor Corp, SAIC Motor Corp эзэлжээ. Тавдугаарт ХБНГУ­-ын BMW AG, зургадугаарт Hyundia Motor Group орж байна. Hyundai Motor­-ийн бүтээл ­KONA хэмээх загвар Tesla Model 3, BAIC EC­Series, BYD Yuan EV, Baojun SAIC, BMW 530-­ын хамтаар дэлхийд хамгийн гүйлгээтэй цахилгаан хөдөлгүүрт машинаар шалгарлаа6

САНАЛ БОЛГОХ