UB Info “Бизнес, улс төрийн судалгаа”-г үнэгүй хийнэ

UB Info

Манайхан саяхныг хүртэл судалгаа хийхдээ оюутан залуусыг хөлслөн гадуур гүйлгэж хүмүүсээс гуйн судалгаа бөглүүлдэг байсан.

Эсвэл олон ажилчид, сурагчидтай газар хүчээр шахам бөглүүлдэг байсныг санаж байна уу? Ингэж хүчээр шахам бөглүүлсэн судалгаа мэдээж зорилтот хэрэглэгчиддээ хүрч үнэн бодит үр дүн гарахгүй.

Цаасан дээр бөглүүлсэн, зардал өндөр уг судалгааг нэгтгэх, дүгнэлт гаргах талаар бүр дурсаад ч хэрэггүй байх. Өнгөрсөнд тийм байсан бол өнөө үед судалгааг интернетэд цахим хэлбэрээр явуулдаг болоод байгаа ч судалгаа нь зорилтот хэрэглэгчиддээ тэр бүр хүрч чаддаггүй.

Тэгвэл

Ухаалаг утастай, мэдээ уншдаг, худалдан авалт хийх чадвар өндөрт орох 850.000 гаруй хэрэглэгчидтэй UB Info апп танд хамгийн бодит судалгааг хийх боломжийг үнэгүй олгож байна. Нийгмийн энэ хэсгийн хэрэглэгчид “facebook”, “google forms” гэх мэт платформуудын судалгааг тэр бүр бөглөдөггүй гадуур таарах судалгаанд цаг зав гаргах боломжгүй байдаг учир таны судалгаа энэхүү онцгой хэсгийг хамарч чадна.

Бид судалгаа, санал асуулгын хамгийн сүүлийн үеийн цахим шийдлийг ашиглан UB Info-оор хялбархан явуулах бөгөөд судалгааны дүнг таны хүссэн төрлийн үзүүлэлтээр нэгтгэн гаргаж өгнө.

Давуу тал

  • Зөвхөн бизнес, улс төрийн судалгаа биш юм. Байгууллагын дотоод судалгаа, хэрэглэгчдийн судалгаа гээд таны хүссэн төрлөөр судалгаа явуулах боломжтой.
  • Ганц л олдох боломж. Олон тооны хэрэглэгчдийг нэг дор хамарсан судалгааг үнэгүй хийлгэх боломж өөр хаанаас ч олдохгүй.
  • Гар утсаар нь хэрэглэгчиддээ хүрнэ. UBinfo апп-г 850,000 хүн хэрэглэж өдөр тутмын хэрэгцээт мэдээллээ авдаг.
  • Түгээмэл байдаг уламжлалт судалгаанууд зорьсон тоондоо хүрэхийн тулд нэг хүн олон удаа судалгааг бөглөж үр дүнг гажуудуулдаг. Харин UBinfo-н судалгаанд ийм асуудал үүсэхгүй. Нэг хэрэглэгч нэг л удаа судалгааг бөглөх бөгөөд дахин бөглөх боломжгүй учир бодит үр дүн гарна.

Энэ бол азтантай, бэлэгтэй судалгаа

Маш энгийн. Та ямар ч судалгаа хийлгэж болно. Судалгааг бөглөсөн нийт хэрэглэгчид дундаас азтан тодруулан гарын бэлэг бэлэглэх бөгөөд энэ бэлэг нь танай байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болно.

Энэ бол судалгаагаа үнэгүй хийлгээд бараа үйлчилгээгээ сурталчлан нэг сумаар хоёр туулай буудах боломж юм.

Яг одоо залгаад судалгаагаа хийлгээрэй.

Утас: 75752020, 99930350
E-mail: info@ubinfo.mn

САНАЛ БОЛГОХ