НАСА Хаббл дурангийн авсан зургийг хөгжим рүү хөрвүүлсэн нь

UB Info

Орчлон ертөнц нь тайлагдаагүй нууц, нээж судлагдаагүй байршлуудаар дүүрэн, гайхмаар газар билээ. Гэвч чимээ дамжуулах атом, молекул задгай сансарт байхгүй тул нам гүм оршихуй байдаг. Харин энэ асуудал НАСА-г задгай сансарт дуу гаргахад саад хийж чадаагүй юм. Одоо таны харж байгаа энэ зургийг тэд дуу болгон хөрвүүлжээ.

Дуу хөгжим, подкаст, цахим номыг сонсож болдог бол дахин сонсож болох юм нэгээр нэмэгдсэн нь Хаббл дурангийн авсан зураг юм. Зурган дээр байгаа том жижиг толбонцор бүр нь галактик бөгөөд тоолж барагдашгүй оддын гэр билээ. Зарим одод зургийн ур талд гялалзаж байгаа бол магадгүй мянга, мянган галактикийн бөөгнөрөл зургийн төв хэсэгт байрлаж байгаа аж.

Зураг нь өөрөө хангалттай үзэсгэлэнтэй бөгөөд үүнийг хөгжмийн бүтээл мэтээр сонсох нь гайхалтай бөгөөд сүрдмээр явдал юм. Үүнийг хөгжим болгон хөрвүүлсэн баг тайлбарлахдаа зургийн байрлал болон бүрэлдэхүүн хэсгээс хамаараад өөр, өөр эгшиг гаргаж байгаа гэжээ.

Одод болон жижиг галактикууд богино ноотыг гаргаж байгаа бол том болон галактикийн бөөгнөрлүүд илүү урт ноотыг гаргажээ. Цаг зүүнээс баруун руу урсаж байгаа бөгөөд (бичлэгийг үзвэл) дууг 30-1000 герцийн давтамжтай болгон хөрвүүлжээ.

САНАЛ БОЛГОХ