"Хөөе, сансар огторгуй минь, малгайгаа аван мэхийгээрэй. Би очиж явна!"

UB Info

1937 оны эл өдөр Валентина Владимировна Терешкова энэ хорвоод мэндэлж байжээ. Тэрээр 1963 оны 6 сарын 16-нд Восток 6 хөлгөөр соло даалгавраар сансарт ниссэн хамгийн анхны болон хамгийн залуу сансрын нисэгч байсан юм. Тухайн үедээ дэлхийг 48 удаа тойрч, задгай сансарт 3 хоносон төдийгүй соло даалгавар биелүүлсэн анхны эмэгтэй хэвээр байгаа билээ.

Хатагтай танд 83 насны төрсөн өдрийн мэндийг бүдэг цэнхэр цэгийнхэнээс нь хүргэе!

Уг зургийг Жангар редакцаас эрхлэн гаргасан, бидний хайрт номуудын нэг болох "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номоос авав. Ташрамд дурдахад нийт номд шимтэгчиддээ Дэлхийн Номын өдрийн мэнд хүргэе!

САНАЛ БОЛГОХ