Муу эр дайнд хөөрнө ба чоно борооноор

UB Info

Заа бид албан ёсоор газрын зураг дээр коронатай гээд ороод ирлээ. Хэдэн гуйлт байна аа.

1. Асуудал нэгэнт үүсчихлээ, яаж энэ 1 гэдэг тоог 0 болгох вэ? гэдэг дээр энэ их үзэн ядалт, хэн нэгнийг буруутгах эрч хүч ухаанаа уралдуулж өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ дор бүрээ хийх.

2. И МАРТ НОМИНГ огцом цөлмөж хиймэл хямрал үүсгэхгүй байх. Хүн бүр яг хэрэгцээнийхээ хэрээр аваад энгийнээрээ байхад уул нь хомсдол үүсэхгүй. Харин яг энэ мөчид бол бүр дэлбэлж байна. Чиний маш ихээр авах тэр хэрээр хэн нэгэнд нь дутаж таарна. Хэт хувиа бодсон байж болохгүй.

3. Ирээдүйд энэ дэлхий дээр, дэлхийн хүмүүстэй харьцаж ажиллаж амьдрахгүй юм шиг хэт үндэстний ялгаварлан гадуурхах үзлийг ядаж бид гаргахгүй байцгаая! Англид ази хүүг зодсонтой ижил үйлдэл хийхэд бид бэлэн байна яг одоо энэ сошиал дээр туйлширч байгаагаас нь харахад.

4. 11 цагийн албан ёсны мэдээгээ л үзэх итгэх, яг энэ үед энэ асуудлыг сонгуульд хар пиараар ашиглаж улам бүр сэвж, бараг бослого хөдөлгөөн санаачилж, бүр олзуурхаж, гуйвуулж яаж ч мэдэхээр байна. Бохир улс төрөө нийтийн эрүүл мэнд амь насны дээр тавьсан хөгийн үйлдлээ зогсоо!

5. Дахиад л тагнуулын мэдээ, нууц чатууд яваад эхэллээ. Одоо наад нууц хамаатан саднууд чинь дуусах болоогүй юу? Засгийн газар энэ удаа алдаа гаргачихлаа, гэтэл өнөөдрийг хүртэл хичээсэн тэр бүх ажлыг нь үгүйсгэж болохгүй. Яг одоо ICC товерийг ариутгаж, орон нутгийн замыг хааж, бүх арга хэмжээнүүдийг авч эхлээд л байна! Үзэн ядах биш дэмж, тусла.

6. Дэглэмтэй байцгаая, маск, ариутгалаа сайн хийцгээе, орон байрны архидалтаа зогсооё, гэртээ хүн цуглуулаад байвал ямар ч нэмэр байхгүй. Тэгээд төгсгөлд нь итгэ!

Энэ хогийн зүйлийг энэ дэлхийн нэг ч хүн хүсээгүй, Монголыг хорлох гээд явж байдаг Франц гэж байхгүй, засгийн газар ч гэсэн Монголоо аварчих гээд л өдөр шөнөгүй хичээж байгаа, энэ бол золгүй явдал, тахал, бүх дэлхийн тулгарч буй аюул, энэ хүртэл нь бид харин ч тэссэн, одоо бид ноён нуруутай хариуцлагатай туулаад гарах ёстой! 

Эх сурвалж: Ganjavkhlan Chadraabal

САНАЛ БОЛГОХ