Төлбөртэй ЛАВЛАХ ард хоцорсон

UB Info

Надад маш яаралтай 24 цагийн эмийн сан хэрэгтэй байна. Хаана байдаг бол? Хэнээс асуух уу?

Мэдээж лавлахаас асуух нь хамгийн зөв сонголт. Гэхдээ миний төлбөр гарчхаж эсвэл нэгж дуусчхаж. Одоо яах вэ? Яагаад асуудал бүр ардаа нэг бонус дагуулдаг юм бэ?

Энэ стресс дагуулж нерв үүсгэсэн асуудлыг хэрхэн хурдан, хялбар аргаар шийдэх вэ?

Маш энгийн. UBinfo апп-ын хэрэглэгчид хэрэгцээт мэдээллээ авахын тулд төлбөртэй дугаар луу залгах шаардлагагүй. Учир нь бидэнд төлбөртэй лавлах утаснуудаас ч их мэдээлэлтэй “Лавлах” цэс бий. Эндээс та хэрэгцээт бүх мэдээллээ үнэ төлбөргүйгээр авах болно.

Яарсан, сандарсан үедээ бид мэддэг зүйлээ ч санахаа байчихдаг, эсвэл лавлах утаснаас авсан мэдээллээ хэдэн хормын дараа мартчих үе гардаг шүү дээ. Харин одоо энэ асуудалд санаа зовох шаардлагагүй. Таны гар утсан дээр UBinfo апп байхад л хэрэгтэй мэдээлэлээ хэзээ ч хаанаас ч хүссэн үедээ харах боломжтой.

Хэрхэн ашиглах вэ?

1. Та хайж буй зүйлээ нэр түлхүүр үгээр нь шууд хайлт хийж болно.

2. Ангилал сонгон жагсаалт дундаас харж болно.

3. Одоо ажиллаж байгаа эсвэл таны байгаа байршилд ойр газруудыг нарийвчлан харж болно.

4. Эцэст нь танд хэрэгтэй мэдээлэл хаяг утас байршил нээлттэй, хаалттай эсэх гэх мэт бүх мэдээлэл нь харагдана.

САНАЛ БОЛГОХ