Дулаан төсөл: Та ч бас туслаж чадна

UB Info

Эрхэм физикч Карл Саган гуайн хэлсэн нэг үг байдаг билээ. Тэр Бүдэг цэнхэр цэг (Pale blue dot) хэмээгдэх алдарт зургийг олон нийтэд танилцуулж, яруу найрахдаа ийн хэлсэн байдаг: 'Миний хувьд энэ л зураг биднийг нэг нэгдээ илүү халуун дотно, чин үнэнч хандах ёстойг ... сануулах шиг.'

Үүнтэй холбоотой нэгэн төсөл байдаг. Зохион байгуулагч ганц хүн бий. Мань хүн өөрийгөө алдаршуулахад биш харин тусламж хэрэгтэй, эмзэг давхаргын хүмүүст чин үнэнч хандахад гол зорилгоо тавин энэхүү төслийг удирдаж яваа юм. Тус төслийн нэрийг 'Project Dulaan' буюу Дулаан Төсөл гэжуйгаа.

Фэйсбүүк дээр хуудасгүй байх. Харин Инстаграм хаягтай (@projectdulaan). Энэхүү төслөөр өнгөрсөн нэг дүгээр сард олон хүмүүст өвлийн куртка, цамц, өмд, гутал бэлэглэсэн. Харин одоо уг төслийн удирдагч нь Энэрэл эмнэлэгтэй хамтран ажиллахаар болжээ. Энэхүү бичил төслийг удирдагч хүн тайлбарлахдаа ийн бичсэн байна. 

Тус эмнэлэг нь 1998 онд Монгол Улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамжаар Улаанбаатар хотын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх нэгдсэн эмнэлгийн статустай байгуулагдсан юм байна.

Тус эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй иргэдэд эдгэрснийх нь дараа ТББ-уудын тусламжтайгаар ажлын байр олох боломж тохиодог. Бидний хийх ажил бол эдгээр хүмүүст ажлын ярилцлагын үед өмсөх болон, ажилд орсны дараа өмсөх хувцас цуглуулан хандивлаж, амьдралаа өөрчлөх боломж олгох юм. Тиймээс бид та бүхнээс өвчин гарсан энэ үед орох орон, гэргүй хүмүүст амьдрах, эрүүл байх боломж олгоход дахин туслаач гэж хүсэх гэсэн юм.

Та бүхнийг дахин тусална гэж найдаж байна.

Холбогдох дугаар: 9589-9595

Тус төсөл нь ямар нэгэн улс төр, шашин шүтлэгийн институцтэй холбоогүй бөгөөд 100% сайн дурын, сайн үйлсийн ажил юм. Тиймээс аль болбол туслахыг уриалъя аа!

САНАЛ БОЛГОХ