Та энэхүү зургийг ямар утгатай болохыг мэдэх үү?

UB Info

Дээрх зураг нь Антарктид болон Өмнөд мөсөн далайн экосистемийг бүрдүүлэгч, тэндэхийн оршин суугчид болох Эзэн хааны оцон шувуу гэгдэх Aptenodytes forsteri, бөгтөр халим, далайн хав гээд судалгаанд хамрагдсан 17 төрөл зүйлийн нийт 4060 амьтны амьдрах орчны чухал байдлыг харуулсан график юм.

Дэлхийн дулаарал, нөөцийн хэт ашиглалт, загасны аж ахуйн буруутай үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсээс үүсэх байгаль экологийн тэнцвэргүй байдлаас сэргийлэх, Антарктид болон Өмнөд далайн экосистемийг хадгалах зорилгоор "Conservation of Antarctic Marine Living Resources" буюу Антарктидын далайн амьтны нөөцийг хадгалах комиссын удирдлагаар Марк. А. Хинделл тэргүүтэй далай судлаачид тус экосистемд харьяалагдах амьтдыг тэдний биед суулгасан электрон чипний тусламжтайгаар тандан судлах ажлыг 1991 оноос хойш хэрэгжүүлсэн байна.

Ингээд 1991 оноос 2016 он хүртэл цуглуулсан мэдээллээс тэд амьтдын нүүдэллэх, шилжин суурьших, нутаглах байршлуудыг тогтмол судалсны дүнд дараах экологийн ач холбогдол бүхий бүсийн графикийг боловсруулж чадсан байна. Энэ зурагт тод ногооноор тэмдэглэгдсэн хэсэг бол Антарктидын оршин суугчдын зайлшгүй хэрэгцээтэй орон гэр болох газар гэж хэлж болох бөгөөд энэ бүсэд одоогоор загасчлал болон далайн ан агнуур эрчимтэй явагдаж байгаа, мөн ирээдүйд цаг уурын өөрчлөлт, мөсөн бүрхүүл багасах зэрэг хүчин зүйлс тэдэнд яюул учруулах өндөр магадлалтай учир дээр тэмдэглэгдсэн газрыг ийнхүү тодруулж, дэхийн нийт оршин суугчдад мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон хүнд хүргэх явдал нь тэднийг хамгаалах үйлсэд бидний хийж чадах хамгийн энгийн зүйл юм шүү.

Одоогийн байдлаар Өмнөд далайн 7.1% ийг албан ёсоор хамгаалалтад авсан байгаа бөгөөд Экологийн ач холбогдол бүхий дээрх бүсийн нийт 29% нь багтаж байгаа юм байна.

Эх сурвалж: Олон улсын Nature сэтгүүлээс хүргэв.

САНАЛ БОЛГОХ