Корона вирус: Даавуун эдлэлийг сэгсэрч болохгүй

UB Info

АНУ-ын Жон Хопкинсийн Их сургуулиас Covid-19-ыг судлан дараах чухал мэдээллийг түгээжээ.

  • Вирус нь амьд организм биш бөгөөд харин тосон (липид) хамгаалах бүрхүүл бүхий уургийн молекул (DNA) юм. Тус вирус нь нүд, хамар, гуурсан хоолойн салст бүрхэвчийн эсүүдэд нэвтэрснээр генетикийн код нь өөрчлөгдөж (мутацилагдан) тэдгээр эсүүдийг илүү хорлонтой, үржигдэх эсүүд болгож хувиргадаг байна.
  • Вирус нь амьд организм биш, уургийн молекул учраас түүнийг хөнөөж үгүй хийх боломжгүй, харин өөрөө задарч устах боломжтой юм. Задрах хугацаа нь тухайн вирус байрлах материалын төрөл, температур, чийглэгээс хамаарна.
  • Вирус нь маш эмзэг. Ганц хамгаалж буй зүйл нь нимгэн тослог бүрхүүл юм. Тиймээс савангийн хөөс тослогийг задалдаг тул саван, угаалгын нунтаг зэрэг нь хамгийн шилдэг хамгаалах арга юм.

(Тийм учраас та маш сайн хөөсрүүлэн 20 секунд, түүнээс ч удаан үрж угаах хэрэгтэй.) Тослог бүрхэвчийг уусгаснаар уургийн молекул нь өөрөө задарч устах юм.

  • Дулаан тослогийг хайлуулдаг бөгөөд гар, хувцас, бүх зүйлсээ Фаренхэйтийн 77-оос дээш (цельсийн 25 градус) градустай усаар угаах нь маш сайн байх нь. Түүнээс гадна халуун усанд саван илүү их хөөсөрдөг тул илүү тустай юм.
  • Алкохол болон 65-аас дээш хувийн алкохолтой уусмал нь ямар ч тослогийг, ялангуяа тус вирусийн гадаад тосон бүрхэвчийг уусгана.
  • Тодорхой хэмжээний белизнаг түүнээс тав дахин их хэмжээний устай хольсон уусмал нь уургийг дотроос нь задалдаг.
  • Хэт исэл (пероксид) нь вирусийн уургийг задалдаг тул саван, алкохол, хлорын дараагаар хүчилтөрөгчтэй ус тустай. Гэхдээ та үүнийг дангаар нь хэрэглэх хэрэгтэй тул арьсыг гэмтээнэ.
  • Ямар ч бактери устгагч, антибиотик тус болохгүй. Энэ вирус нь бактери шиг амьд организм биш учир; антибадийз (antibodies/эсрэг биет?) нь амьд биш зүйлийг алж устгаж чадахгүй.
  • Хэрэглэсэн хэрэглээгүй хувцас, ор хөнжлийн даавуу зэргийг сэгсэрч ер болохгүй. Нүхэрхэг, нэвтрэх боломжтой гадаргууд наалдахаараа маш сайн зууралддаг бөгөөд зөвхөн:
  1. 3 цаг (даавуу болон нүхлэг материал)
  2. 4 цаг (зэс болон мод)
  3. 24 цаг (картон цаас)
  4. 42 цаг (металл)
  5. 72 цаг (пластик)-ийн дотор задардаг байх нь.

Хэрэв та дээрх зүйлсийг сэгсрэх эсвэл өдөн тоос арчигчаар арчвал вирусийн молекулууд 3 хүртэлх цагийн турш агаарт хөвөх бөгөөд таны хамар луу ч орох боломжтой юм.

  • Вирус молекулууд нь гадаах хүйтэнд болон байшин машины агааржуулагч буюу эй си-д маш тэсвэртэй. Мөн тэдгээр молекулууд тогтвортой байхад чийгтэй орчин, ялангуяа харанхуй орчин нэмэр болдог байна. Тиймээс чийггүй, хуурай, дулаан, гэрэлтэй орчин энэ вирусийг илүү хурдан задрахад тустай байх нь.
  • Вирус газардсан объект дээрх хэт ягаан туяа нь вирусийн уургийг задалдаг.

Жишээ нь: Маскыг ариутгаад дахин хэрэглэх зэрэгт үр дүнтэй юм. Энэ нь гэхдээ арьсны коллагеныг (уураг болох) мөн задалдаг тул болгоомжтой байх нь чухал. 

  • Вирус эрүүл арьсыг нэвтэрч чадахгүй.
  • Винегар буюу уксус нь тосон хамгаалах давхаргыг задалж чадахгүй учраас үр дүнгүй юм.
  • Спирт, водка аль нь ч нөлөөлөхгүй. Хамгийн хүчтэй водка 40%-ийн алкохолтой бол танд 65%-ийн алкохол хэрэгтэй.
  • Үйлчилбэл Листерин (ам зайлагч шингэн) үйлчилнэ, 65%-ийн алкохолтой тул.
  • Давчуу, хязгаарлагдмал орон зайд вирус илүү дэгдэж болзошгүй юм. Тиймээс илүү задгай, агаар сайтай орчинд бага байх нь.
  • Ам хамар, хоол, цоож түгжээ, хаалганы бариул, гэрлийн унтраалга, зурагтын удирдлага, гар утас, цаг, компьютер, ширээ, телевиз зэрэгт хүрэхээсээ өмнө болон дараа гараа угаах хэрэгтэй.
  • Мөн угаалгын өрөөнд орох, гарахдаа угаах хэрэгтэй юм.
  • Гараа олон удаа угаах тул гарны чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Учир нь молекулууд микро хагаралд (гар хэт хуурайшсанаас хагарах) нуугдаж болох юм. Гарны чийгшүүлэгч нь өтгөн байх тусмаа сайн.
  • Мөн түүнчлэн хумсаа богино байлга. Ингэснээр вирус тэнд нуугдахаас сэргийлэх юм.

Эх сурвалж: Жон Хопкинс Эмнэлэг Selly Ajin

САНАЛ БОЛГОХ