Чимх зөвлөгөө: Дэмий бодож суухын оронд хөдөл

UB Info

Хийж бүтээх нь эрсдэлтэй ч зүгээр суухын эрсдэлээс хавьгүй бага юм. "Жон Ф Кеннеди"

Санаагаа хэрэгжүүл

Зорьсон ажлаа хийж эхлэхийн өмнөх бодож төлөвлөх үе шатан дээр гацах тохиолдол олон гардаг. Үүнээс болж маш олон төлөвлөгөө хэрэгжихгүй хоцордог аж. Ихэнх цагаа бодож биш хийж өнгөрөөдөг хүн илүү үр ашигтай ажилладаг байна.

Бодогч биш хийгч бай

Хийгч байхын тулд маш их сахилга бат, зориг тэвчээртэй байх, мөн эрсдэлтэй нүүр тулж сурах хэрэгтэй. Ахиц гаргах ганцхан зам бол энэ юм. Хэрвээ та зориггүй эсвэл анхаарал чинь төвлөрөөгүй үед дэмий бодож суухаас цаашлахгүй.

Төлөвлөсөн их ажлаас хийсэн бага ажил илүү. "Питэр Маршал"

Хийж зурш

Хийх нь бодож суухаас хавьгүй илүү үр дүнтэй. Хэчнээн хийе гэж бодож суугаад суугаад хөдлөхгүй л бол ямар ч нэмэргүй шүү дээ. Мөн хүн ямар нэгэн зүйлийг хийхийн талаар хэт их бодсоноор түүнийгээ хийхээс илүү ядардаг байна. Идэвхгүй байдал эргэлзээ, айдсыг бий болгоно. Харин идэвхтэй байх нь итгэл зоригийг бадраана. Хэрвээ та айдсаа даван туулмаар байвал гэртээ бодож бүү суу, оронд нь гарч хөдөлмөрлө. "Дэйл Карниги"

САНАЛ БОЛГОХ