Бидэнд хамгийн ойр орших хар нүхний тухайд

UB Info

Саяхан буюу 2020 оны 5-р сарын 6-нд Европ дахь Өмнөд хагасыг ажиглах төв (ESO)-с нийтэлсэн нэгэн судалгаагаар манай гарагт хамгийн ойр орших хар нүхийг илрүүлсэн байна.

Нарнаас 1124 гэрлийн жилд орших Telescopium одны ордод HR6819 буюу QV Telescopii нэртэй гурвалсан одны систем бий. Энгийн нүдээр бүдэг харагдах энэхүү одны системийн төвд хар нүх оршин байгааг одоо бид мэддэг боллоо.

Энэхүү хар нүх нь Дэлхийд хамгийн ойр орших мөн энгийн нүдээр харагдах одны системд амьдардаг гэдгээрээ онцгой хэмээх тодорхойлолт авсан байна. Судалгааны багийнханы ажиглалтын үед тус одны системд нарнаас 4 дахин том хэмжээтэй нэгэн биет ойр орчмын од эрхэсийг өөртөө татаж байжээ. Тэд энэ бол гарцаагүй хар нүх гэж дүгнэн судалгаагаа батлуулсан байна. Астрономичдын үзэж буйгаар манай галактикт үүнтэй төстэй 100 саяаас 1 тэрбум орчим биет нүдээр ажиглах боломжгүй ч оршин байдаг гэж таамаглаж байна.

HR6819 одны систем нь манай нартай харьцуулбал залуухан бөгөөд 140 сая жилийн настай ба 15,000 градус Цельс буюу нарнаас 3 дахин халуун юм. Ойролцоогоор 15 сая жилийн өмнө энд орших оддоос нэг нь хэт халж томорсноор Сүпернова болж улмаар хар нүхэнд шилжсэн гэж үзэж байгаа ч судалгааг илүү нарийвчлах шаардлагатай. Энэхүү судалгааг удирдсан ESO гийн судлаач Thomas Rivinius ийн үзэж буйгаар дараачийн бидэнд ойр орших хар нүх 3200 гэрлийн жилд байрлах юм байна.

Энэхүү судалгааг ЭНД дарж дэлгэрэнгүй унишх боломжтой.

Эх сурвалж: aanda.org
Зураг: aanda.org

САНАЛ БОЛГОХ