Чимх зөвлөгөө: Хэрхэн сайн бичдэг болох вэ?

UB Info

- Сайн бичиж чаддаг байснаар анкет бөглөх, эсээ, бизнес и-мэйл бичих гэх мэт чадваруудыг эзэмшинэ. Жишээ нь: ажил олгогчдын анхаарлыг чанартай бичсэн анкет илүү татдаг.

- Бичих чадвар сайтай байснаар бусдаас ялгарах бол бичгийн алдаа олон давтаж гаргах нь ирээдүйд таны нэр хүнд болон найдвартай байдалд муугаар нөлөөлнө.

- Амьдралын чинь туршид бичгийн чадвараар чинь таныг дүгнэх явдал цөөнгүй тохиолдоно.

Өөрийн бодлоо илэрхийлэх аргуудын нэг бол бичих бөгөөд сайн бичиж чаддаг байх нь бодлоо ойлгомжтойгоор илэрхийлэхэд тусална.

Бичиж эхлэхээсээ өмнө доорх зүйлсийг заавал тодорхойл:

-Хэнд зориулж бичих вэ?
-Юуны талаар бичих вэ?
-Хэзээний үйл явдлын талаар бичих вэ? Тэд хэзээ мэдэх ёстой вэ?
-Үйл явдал хаана болж байна вэ?
-Яагаад тэдэнд уг мэдээлэл хэрэгтэй вэ?
 Уг мэдээллийг тэд яаж хэрэглэх вэ?

Бүү нурш

Та өөрийгөө залхмаар урт зүйл уншиж байна гэж бод. Тийм ч сайхан санагдахгүй байгаа биз? Бичсэн зүйлийг чинь уншиж байгаа хүнд ч мөн адил сайхан санагдахгүй. Хэлэх гэж байгаа зүйлээ аль болох товч бөгөөд тодорхойгоор илэрхийл. Зөвхөн тэдний мэдэх хэрэгтэй зүйлсийг л бичээд хэрэггүй зүйлсийг хас.

Сүртэй үгнүүд хэрэглэхгүй байвал сайн

Таны бичсэн зарим нэг үгийг тольдох шаардлага гарвал уншиж буй хүний дургүй хүрнэ. Мөн хэт их хар ярианы үгс бүү хэрэглэ. Зүгээр л ярьдаг шигээ энгийн, тодорхой бич.

Мэргэжлийн бай

Бичсэн зүйл чинь сайн болсон эсэхийг шалгахдаа сонин дээр нийтлэгдсэн байна гэж төсөөл. Хэрвээ онцгүй санагдаж байвал өөрчил.

Зааварчилгаа өг

Уншигчиддаа дараа нь яах ёстойг хэлж өг. Жишээ нь: Мягмар гарагийн 5 цаг гэхэд хариу өгнө үү гэх мэт. Хэрвээ нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй зүйлийн талаар бичих гэж байгаа бол биечлэн уулзах нь илүү үр дүнтэй.

Муу мэдээ

Хэрвээ хэн нэгнийг ажлаас чөлөөлөх эсвэл шүүмжлэх гэж байгаа бол уулзаж байгаад өөрийн биеэр дамжуул. Бичсэн зүйлээс буруу ойлголт авах амархан байдаг.

Дахин шалга

Бичиж дууссан бол дахин нэг хараад үз. Хэрвээ боломжтой бол далд хийгээд хэдэн цагийн дараа дахин шалга. Хэсэг хугацааны дараа шалгах нь шууд бичиж дуусаад шалгаснаас илүү үр дүнтэй.

САНАЛ БОЛГОХ