Чимх зөвлөгөө: Өөрийгөө бусадтай бүү жиш

UB Info

Та өөрийгөө бусадтай харьцуулдаг уу? Хүмүүс бусдын гадаад үзэмжтэй өөрийгөө жиших тохиолдол их бий. Мөн хийж чадахгүй зүйл, эсвэл эд хөрөнгө гэх мэт өөрт байхгүй юмнаас болж өөрийгөө бусадтай харьцуулдаг. Уг харьцуулалт нь танд нэг талаар урам зоригийг өгч болох ч нөгөө талаар маш хортой нөлөөг бас үзүүлэх эрсдэлтэй. Нэг ёсондоо бусадтай харьцуулах нь тэдэнд таныг удирдах боломжийг олгохоос гадна та өөртөө хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүй гэсэн үг.

Та ямар ч байж болно

Гэхдээ танд бүх юм байх боломжгүй. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулахдаа дандаа тэдний хамгийн сайн чанаруудыг өөрсдийн тааруу чанаруудтай харьцуулдаг. Яг л солгой гартай байж баруун гараараа бүх юмыг хийх гэж оролдох мэт.

Сэтгэл хангалуун бус байдал

Зөвхөн бид сэтгэл хангалуун бус байгаад зогсохгүй тэд ч мөн сэтгэл хангалуун бус байх магадлалтай. Тэд ч гэсэн өөрсдийгөө тантай харьцуулж байж болзошгүй гэдгийг хүн хэзээ ч боддоггүй. Мөн бид өөрийгөө бусадтай жиших үед бүх эрч хүчээ өөрийгөө хөгжүүлэхэд биш бусдыг доош нь дарахад зарцуулдаг аж.

Өөрийнхөөрөө бай

Та бусдаас ганцхан юмаараа л илүү. Өөрийнхөөрөө байх. Тиймээс хичээл зүтгэл, цаг заваа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуул. Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс чинь юу хийж байгаад санаа бүү зов. Өөрийгөө бусадтай бүү жиш.

САНАЛ БОЛГОХ