Чимх зөвлөгөө: Бусдын талаар хэт их бүү бод

UB Info

Та ямар нэгэн зүйл хийхдээ бусад хүмүүс юу гэж бодох бол? яаж хүлээж авах бол гэж байнга боддог уу?

Тэгвэл бусдын горьдлого, хүлээлтийг хэт чухалчилж үзэх нь маш аюултай юм. Ингэснээр тэдэнд буруу ойлголт өгөөд зогсохгүй, гадагшлуулах боломжгүй эгдүүцэл, хорсол таны дотор хуран цуглах болно. Бусдыг хэт их бодох нь нэгэн төрлийн худлаа ярих явдал юм. Гэхдээ өөртөө ямар нэгэн давуу талыг бий болгохын тулд биш, тэдний юу гэж бодох, санаанд нь хүрэхгүй байхаас айсандаа худлаа ярьж байна л гэсэн үг.

Уг хандлага хаанаас үүсдэг вэ?

Ихэвчлэн биднийг хүүхэд байхад эцэг эхийн үзүүлсэн нөлөөнөөс болж уг хандлага үүсдэг. Өсөж том болж буй хүүхдийн зарим нэг зан ааш, шинж чанарыг хүчээр дарснаар хүүхэд өөрийгөө зөвөөр илэрхийлэх чадвараа алддаг аж. Үүнээс үүдэн том болоод уг хүүхэд өөрийн юү хүсэж байгааг үл тоон тогтмол бусдыг л баярлуулах, хангахыг хүсэх болдог.

Бусдыг хэт их бодохоо зогсоо

Таныг одоо хүрээлж буй хүмүүс (хамт ажиллагсад, найзууд, хайртай хүн) чинь өсөж байхад хүрээлж байсан хүмүүсээс тань өөр гэдгийг санаарай. Бусдын талаар хэт их бодохын хор уршгийг бодоод үз. Хэдийгээр сайн санаатай байсан ч гэсэн өөрийн үзэл бодлыг хангалттай илэрхийлэхгүй байх нь танд өөрт чинь муугаар нөлөөлнө.. Тиймээс ямар ч тохиолдолд өөрийн бодлыг илэрхийлэхээс бүү ай.

САНАЛ БОЛГОХ