Чимх зөвлөгөө: Хөгжим үр бүтээлд хэрхэн нөлөөлдөг вэ?

UB Info

BBC дэлхийн 2-р дайны үеэр зэвсгийн үйлдвэрүүдэд өдөрт 2 удаа хөгжим тавьж туршилт хийжээ. Хөгжим тавих үед үйлдвэрлэлийн хэмжээ 12.5-15%-аар өссөн үзүүлэлт гарсан байна. Үүнээс хойш үр бүтээмжийг ихэсгэхийн тулд зарим үйлдвэрүүд хөгжим тавьдаг болсон аж.

Хөгжим ба урам зориг

Өнөө үед ажлын байран дээр зөв хөгжмийг тавих нь ажилчдад урам зориг, эрч хүчийг өгөх боломжтой. Анхаарлаа төвлөрүүлэх үед илүү тайван хөгжим сонсох, харин ажлын цагийн сүүлээр ядарч эхлэх үед эрч хүчтэй хөгжим сонсох нь зүйтэй.

Хөгжмийн ашиг тус

Ажиллах явцад хөгжим хоёр сайн нөлөөг үзүүлдэг байна. Нэгдүгээрт хөгжим бидэнд сайхан мэдрэмжийг өгч өдөр тутмын ажлаа хийх урам зоригийг өгдөг. Хоёрдугаарт сонгодог хөгжим сонсох нь тархины санах ой, танин мэдэх чадвар, мөн асуудал шийдэх чадваруудыг сайжруулдаг гэж судалгаагаар тогтоосон байна. Үүнийг "Mozart effect" буюу Моцартын нөлөөлөл гэж нэрлэдэг аж.

Нөхцөл байдлаас хамаарна

Мөн судалгаагаар ном уншиж байхдаа хөгжим сонсох нь ойлгох явцад бага зэрэг муугаар нөлөөлдөг, харин дасгал сургуулилт болон спортоор хичээллэх үед илүү эерэг нөлөөг үзүүлдэг гэдгийг тогтоосон байна. Тиймээс хөгжим нь таны хийдэг ажил, хөгжмийн төрөл, мөн зан аашнаас хамааран үр бүтээмжийг нэмэх сайн талтай.

САНАЛ БОЛГОХ