Үүнийг мэдэх үү?

UB Info

Олон улсын сансрын станц нь дэлхийг 92.68 минут тутамд нэг бүтэн тойрдог билээ. Тэгэхлээр 24 цагийн хугацаанд бараг л 16 удаа тойрч байгаа юм. Тиймээс хэрэв та шөнийн тэнгэр цэлмэг байх үед дээшээ хармагц ганц тод гэрэл харьцангуй хурдтай нэгэн чиглэлд хөдлөхийг харвал даллаад Монголоосоо мэнд хүргээрэй. Хурд нь 1 секундэд 7.66 км учраас маш хурдан алга болох байх шүү.

Жич: Өнөөдөр (05.21) орой бүрэнхий буусны дараа Улаанбаатар хотын дээгүүр 22:05 - 22:16 цагийн хооронд хөвөх нь тод харагдах байх шүү.

Зургийг: NASA-аас

САНАЛ БОЛГОХ