Чимх зөвлөгөө: Хэрхэн мөнгө хуримтлуулах вэ?

UB Info

Та хэчнээн их мөнгө олдог ч байсан сарын төлөвлөгөө гаргах нь хувийн санхүүгээ зохицуулах хамгийн чанартай аргуудын нэг. Уг төлөвлөгөө нь хаана мөнгө хэтрүүлэн үрж байгааг, мөн зардлаа зохицуулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг тодорхойлж өгнө. Төсөв гаргалаа гээд та мөнгөө өөрийн хүссэнээрээ зарцуулж чадахгүй болно гэсэн үг биш, харин зардлыг чинь хянах хамтрагч болж өгөх үүрэгтэй юм.

Дугтуйны арга

Дугтуйны арга гэдэг нь ангилал болгонд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөхийг хэлнэ. Утсан дээрээ "гадуур хооллох", "зугаа цэнгээн","гоо сайхан" гэх мэт ангиллууд гаргаж тэмдэглэх ба тус бүрд нийт орлогоосоо хамааран тохирсон хэмжээний мөнгө төсөвлө. Хүсвэл жинхэнэ дугтуйнд бэлэн мөнгө хийж хадгалсан ч болно. Тэгээд гадуур хооллох, кино үзэх, эсвэл гоо сайхны салоноор үйлчлүүлэх бүртээ тухайн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөө тохирсон дугтуйнаас хас. Хэрвээ "гадуур хооллох" дугтуйны чинь үлдэгдэл 0 болсон бол тухайн сардаа дахиж бүү гадуур хоолло.

Төсөв гаргахдаа:

1. Орлого болон зарлагын бүх эх үүсвэрүүдээ бичиж тэмдэглэ.
2. Хэт нарийн бүү ханд. Таны хөдөлмөрлөж олсон мөнгө учраас өөртөө бага зэрэг мөнгө зарцуулахад буруу зүйл огт байхгүй.
3. Хэрвээ хэн нэгэнтэй санхүүгээ хуваалцан эзэмшдэг бол сайтар ярилцаж тохир.
4. Ямар ч тохиолдолд бэлэн бай. Дор хаяж 3-6 сарын өртгийг нөөцөл. Танд юу ч тохиолдож магадгүй.
5. Сар болгон төлдөг зээл, эсвэл удахгүй болох баярын зардал гэх мэт урьдчилан харах боломжтой зардлуудыг эртнээс төсөвлө.

САНАЛ БОЛГОХ