Чимх зөвлөгөө: Энгийн зүйлсээс таашаал авч сур

UB Info

Бид бүгд тодорхой хэмжээний стресс, сэтгэлийн айдас түгшүүрийг тээж явдаг. Зарим хүмүүс түүнийхээ талаар бусадтай ярилцах дуртай байдаг бол зарим нь чимээгүйхэн асуудлуудтайгаа нүүр тулж байдаг. Амьдрал хэзээ ч нэг хэвийн байдаггүй ба хүнд зовох, жаргах үе аль аль нь бий. Гэхдээ зовж үзээгүй хүн хэзээ ч жаргаж чаддаггүй.

Сөрөг хазайлт буюу negative bias

Бидний тархи сөрөг бодлуудруу илүү хазайдаг ба эргэн тойрон дахь муу мэдээ болгоныг бодит байдлаас нь илүү муугаар тусгаж авдаг аж. Олны өмнө илтгэл тавих үед бусад хүмүүс таныг шоолж байгаа мэт санагддаг уу? Хэрвээ тэгдэг бол тархи ажлаа хийж байна гэсэн үг. Тэдний үүрэг бол байж болох хамгийн муу үр дүнг харуулах бөгөөд энэ бол нэгэн төрлийн хамгаалалтын механизм гэсэн үг.

Сөрөг хазайлтын нөлөө

Сөрөг хазайлт бидний амьдралаас авах таашаалыг үгүй хийх ба доорх нөлөөг үзүүлдэг.

1. Хэт их санаа зовж айдаст автах
2. Сөрөг хандлагатай болж аливаа зүйлээс хамгийн мууг чанаруудыг нь хардаг болох
3. Хохирогч сэтгэлгээг бий болгох
4. Өөрсдөдөө хэтэрхий өндөр шалгуур тавих гэх мэт.

Жижиг зүйлсээс таашаал авах

Өдөр тутмын жижиг явдал бүрээс таашаал авч чаддаг байх нь таныг хэт сөрөг хандлагатай байхаас хамгаална. Тэгэхийн тулд эргэн тойрондоо илүү анхаарал хандуулж хэвших хэрэгтэй.
1. Нар мандах болон жаргахыг харах
2. Цаг явж байгааг мартталаа ном унших
3. Хөгжим сонсоод юу ч бодолгүй хэвтэх
4. Байгалын чимээг чих тавин сонсох
5. Ирээдүй болон өнгөрснийг бодолгүй одоо цагтаа байх гэх мэтчилэн сэтгэл хангалуун байдалд өдөр тутмын зүйлс маш ихээр нөлөөлдөг.

САНАЛ БОЛГОХ