Чимх зөвлөгөө: Хайрцгаасаа гарахгүй бол том дэвшил гаргаж чадахгүй

UB Info

Та өөрийгөө сорихоос айдаг уу? Илтгэл тавих гэж байтал индэрт гарахаас өмнө хөл чинь салганаад байна уу? Танилын хүрээгээ тэлмээр байв ч танихгүй хүмүүстэй харилцахаас ичээд байна уу? Эсвэл хурал дээр буруу юм хэлхээсээ айн үгээ залгин сууж байна уу?

Тэгвэл томоохон дэвшил гаргахын тулд ихэнх тохиолдолд хүсэхгүй зүйлээ хийх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл өөрийгөө эвдэх шаардлага гардаг гэсэн үг. Харин тэдгээр зүйлсийг хийх чадвар эсвэл зориг байхгүйн улмаас өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг алддаг аж.

Үзээд алд

Бид ихэнхдээ мэдэхгүй зүйлсээсээ зайлсхийдэг. Гэвч таны ажил мэргэжлийг дараагийн шатанд аваачих боломжоос бултаж байвал яах вэ?

Айдас болон сандарлаа давахын тулд та зүгээр үзээд л алдах хэрэгтэй. Бидний мэдэрч буй айдас бол ердөө хий хоосон зүйл юм. Жишээ нь: олны өмнө илтгэл тавихаас айдаг бол цөөн хэдэн хүмүүсийн өмнө тавьж туршлага болон өөртөө итгэх итгэлээ нэм. Дараа нь бага багаар хүмүүсийн тоогоо ихэсгэ.

Айдсаа даван туулсны дараа та өмнөхөөсөө илүү зоригтой, илүү чадварлаг болсон байх болно.

САНАЛ БОЛГОХ