Чимх зөвлөгөө: Та хувийн орон зайтай байх эрхтэй

UB Info

Эрүүл хувийн хил хязгаар тогтоох нь зөв сэтгэл зүйг бий болгох нэг арга бөгөөд таныг бусдад ашиглуулах мөн бусдын эрхшээлд амархан автахаас хамгаална. Хувийн хил хязгаар (ХХХ)-г тогтоосноор өөртөө хариуцлага хүлээж, амьдралын удирдлагаа гартаа авах юм.

Эрүүл бус хувийн хил хязгаарын шинж тэмдгүүд

1. Бусдад таалагдахын тулд хувийн үнэ цэнэ болон эрх чөлөөгөө умартах.
2. Бусдад хэт их зүйл ямар нэгэн шалтгаангүй өгөх.
3. Бусдаас хэт их зүйл авах.
4. Бусдын үзэл бодлыг хэт хүндээр тусгаж авах.
5. Бусдаар хэрэгцээгээ хангуулахыг хүсэх.
6. Татгалзсандаа гэмших.
7. Тантай бүдүүлгээр харьцахыг дугуй тэвчих.
8. Бусдад зөвшөөрөлгүйгээр хүрэх мөн өөртөө хүргэх.

Эрүүл ХХХ тогтоохдоо доорх зүйлсийг баримтлаарай

1. Та хувийн орон зайтай байх эрхтэй.
2. Бусдын хүсэл болон бодлууд таныхаас илүү чухал биш.
3. Хэнд ч үгүй гэж хэлж сур.
4. Хүлээн зөвшөөрөхгүй ааш зан, үйлдлүүдийг тодорхойлох, тэднийг эсэргүүцэх.
 5. Өөртөө итгэ.

САНАЛ БОЛГОХ