“Намуун” хүүхдийн сан цар тахлын эсрэг “Цэвэр гар” аяныг өрнүүлж байна

UB Info

Намуун Хүүхдийн Сан нь “Цэвэр гар” аяныг КОВИД19 цар тахлын тархалтаас сэргийлэх мөн улс даяар бага сургуулийн "Үдийн Цай" хөтөлбөр тасарсантай холбогдуулж зорилтот бүлгийн хүүхдүүдийн хүнс, шим тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор 2020 оны 02 дугаар сараас эхлэн People In Need, Breathe Mongolia байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар гурав дахь удаагаа олгож буй энэхүү тусламж өргөжиж нийслэл Улаанбаатар хотоос гадна Архангай, Булган аймгийн зорилтот бүлгийн хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийг хамруулан нийт 2570 өрхөд хүрч ажиллаад байна.

Энэхүү аяныг дэмжсэн хамгийн том донор байгууллагууд болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам, Швейцарын Хөгжлийн Агентлагийн хандивын тусламжтайгаар хэрэгжүүлж байна. Мөн дотоодын хувийн хэвшлүүдээс АПУ ХХК, Монос Группийн бүтээгдэхүүний хандив өгч нэгдээд байна.

Манай аянд хамтран ажиллах хүсэлтэй албан байгууллага, хувь хүмүүс байвал: info@namuun.org, 83053333 дугаарт холбогдоно уу.

САНАЛ БОЛГОХ