Чимх зөвлөгөө: Та амархан ядраад байна уу?

UB Info

Хоолоо хяна

Амархан ядрахгүй байх хамгийн энгийн арга бол идэж буй хоол хүнсээ зохицуулах юм. Ялангуяа өглөөгүүр хүний биеийн кортисолын хэмжээ их байдаг тул зөв хооллох нь маш чухал. Өглөө өндөг, гахайн мах, овьёос гэх мэт уургаар баялаг хоол хүнс хэрэглэж хэт их нүүрс ус хэрэглэхээс зайлсхий. Хангалттай их уураг идэхгүй байснаар амархан ядарч сульддаг.

Гэдэс доторхоо цэвэрлэ

Хэрвээ үргэлж сульдах, мөн цүлхгэр мэдрэмж төрөөд байвал гэдэс доторхоо цэвэрлэхэд буруудахгүй
Аспирин бүү хэрэглэ 
1 сар архи, согтууруулах ундаанаас зайлсхий 
Аспартамэ буюу чихэр орлуулагч огт хэрэглэж болохгүй 
Өдөрт дор хаяж 8 аяга ус уу

Унтаж амар

Хангалттай сайн унтаж амрахын тулд унтлагын өрөөгөө цэвэрхэн байлга
Унтлагын өрөөндөө телевизор болон бусад цэнхэр туяа ялгаруулагч зүйлс бүү байлга
Орой нэг цагтаа унтаж өглөө нэг цагтаа бос
Унтлагын өрөөгөө сэрүүхэн байлга
16:00 цагаас хойш дасгал хөдөлгөө бүү хий

Бамбай булчирхайгаа эмчид үзүүл

Бамбай булчирхайн хордлогын шинж тэмдгүүд: хар дарах, сандрах, ааш зан савлах, гэнэт таргалах, анхаарал төвлөрүүлэхэд хүндрэл учрах мөн амархан сульдах. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай цусны шинжилгээ өгч эмчид хандаарай.

Эмэгтэйчүүд ба сарын тэмдэг

Гормоны өөрчлөлт таныг маш их ядраана. Мөн хангалттай сайн бэлдээгүйн улмаас сарын тэмдэг ирэх үед амархан ядарж сульдах тохиолдол бий. Дасгал хөдөлгөөн сайн хийж, самар, жимс, ногооны хэрэглээгээ ихэсгэ. Харин давс болон каффеинаас зайлсхий. Мөн хэт амархан ядрахгүйн тулд магни болон Б витаминаар баялаг хоол хүнс хэрэглэ.

САНАЛ БОЛГОХ