Чимх зөвлөгөө: Таныг амжилтад хүргэх 6 зуршил

UB Info

Өдөр бүр хийж буй жижиг зүйлс чинь том үр дүнг авчирна. Таны хэн болох мөн ирээдүйд юуг бүтээн байгуулж чадахыг таны жижиг зуршлууд тодорхойлох болно.

Эрт бос

Ихэнх амжилттай хүмүүс бусдаас илүү эрт босдог. Тэд өглөөгөө ямар нэгэн садаа болох зүйлгүйгээр хамгийн чухал даалгавруудаа хийж, тухайн өдөртөө өөрийгөө бэлдэж өнгөрөөдөг байна. Эхэн үед танд тийм ч амархан байхгүй, гэхдээ өөрийгөө ялан дийлж өглөө босохыг зуршил болгосноор таны бүтээлч байдал өсөх юм. Та зүгээр л ердийн үед босдог цагаасаа 15 минутын өмнө босож эхэл. Дараа нь хүссэн цагтаа босдог болтлоо 7 хоног бүр 15 минутаар эрт босож зурш.

Өдөр бүр 30 минут ном унш

Өглөө эсвэл орой унтахаасаа өмнө 30 минут өөрийгөө хөгжүүлэх сэдэвтэй ном уншиж зурш. Амьдралд том зүйлсийг бүтээхийн тулд авч болох хамгийн сайн арга хэмжээ бол тархиндаа хөрөнгө оруулалт хийх юм. Өөрийн бодол болон хандлагаа өөрчилснөөр илүү чанартай шийдвэр гаргаж сурах бөгөөд чанартай шийдвэрүүдийг гаргах нь таны үйл хөдлөл болон үр дүнг сайжруулна.

5-ын дүрмийг баримтал

Өдөр бүр заавал хийх ёстой 5 зүйлийг бичиж тэмдэглээд зуршил болтол давт. Эдгээр нь таныг зорилгодоо хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх зүйлс байх ёстой. Том жижиг байх нь хамаагүй хамгийн чухал нь та бичсэн зүйлсээ заавал гүйцэтгэх хэрэгтэй. Таны цаг болон зорилгоос чинь хамааран 5-аас дээш байж болно.

Бусдыг магт

Хэрвээ амжилттай бизнес босгохыг хүсэж байгаа бол чанартай багтай байх хэрэгтэй. Чанартай багтай байхын тулд тэдний гаргаж буй хүчин чармайлтыг үнэлж урмын үгсийг харамгүй өг. Мэдээж магтахын тулд л магтах биш үнэхээр зүрх сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй. Хэрвээ та худлаа магтаж байвал таныг мэдэрч эсрэгээрээ багын урам зоригийг мохоох эрсдэлтэй.

Амлалтаа заавал биелүүл

Бизнесд ч хувийн амьдралд ч хэрвээ хүнд ямар нэгэн юм амласан бол заавал биелүүлж байгаарай. Хэрвээ та амлалтаа биелүүлэхгүй бол хэн ч танд итгэхгүй ба тэд наймаа хийх, харилцаа холбоотой байхыг хүсэхгүй. Үүнтэй адилаар та нэгэнт зорилго тавьсан бол өөртөө амлалт өгсөн л гэсэн үг. Таны хэн болох мөн ирээдүйд хэн байх вэ гэдгийг тодорхойлог зүйл учраас хэзээ ч битгий хөнгөн хандаарай.

Ганцаараа амжилтад хүрч чадахгүй

Ямар ч хүн ганцаараа амжилтад хүрч чаддаггүй. Зарим хүмүүс ганцаараа зүтгэсээр байгаад амжилтад хүрсэн мэт ярьдаг ч энэ худлаа юм. Эцэг эхийнхээ олгосон боловсролыг мөн гэр бүлийнхээ хайр халамжийг бүү март. Танд итгэж мөнгөө зарцуулж байгаа харилцагчдаа ч бүү март. Мөн өдий зэрэгт хүрэхэд тусалсан баг хамт олноо бүү март.

САНАЛ БОЛГОХ