Чимх зөвлөгөө: Өөрөөрөө бай

UB Info

Бусдыг дуурайж хонь шиг маллуулж амьдардаг хүмүүс их болсон нийгэмд өөрийнхөөрөө байх гэдэг ойлголт айдас төрүүлмээр санагдаж байгаа байх. Яагаад гэвэл энэ нь эрсдэл хүлээнэ гэсэн үг. Яагаад гэвэл та өөрийгөө бусдын шүүмжлэл, сонжоо, элэглэлд нээж өгч байна л гэсэн үг. Ингэж бодохоор яг л бусад шиг аашилж, тэднээс ялгарах зүйлгүй амьдрах нь илүү тав тухтай санагдах байх. Өөрийнхөөрөө байж та цорын ганц гэдгээ харуулахад маш их зориг, тэвчээр, өөртөө итгэх итгэл шаардагдана. Хэдий айдас төрүүлэм ч гэлээ өөрөөрөө байснаар ямар ч шалгуураас хэд дахин их шагнал хүртэх билээ. Амьдрал хэн нэгнийг дуурайж бусдын адилаар амьдрахад хэтэрхий богинохон. Тиймээс өөрөөрөө бай. Таниас өөр тань шиг хүн хаана ч байхгүй гэдгийг ухаар. Зориг гаргаад өөрөөрөө байгаад үз.

1. Хэн гэдгээ тань

Өөрийн хэн бэ? гэдгийг мэдэж байж өөрөөрөө байж чадна. Хэн бэ? гэдгээ олж тогтоогоод зөвхөн өөртөө үнэнч бай. Олон зууны өмнө Сократ бүх эрдмийн тулгуур багана бол өөрийгөө таних гэж хэлсэн байдаг. Хэрвээ та өөрийгөө мэдэхгүй бол юу ч жинхэнэ байж чадахгүй.

2. Өөрт төрж буй мэдрэмждээ итгэ

Хэн гэдгээ мэдэхийн нэг хэлбэр бол өөрийн зөн совин, мэдрэмждээ итгэх юм. Амьдралд тохиолдох чухал асуултуудын хариултыг зөвхөн өөрийн дотроос хай. Танд юу хэрэгтэй мөн юу хүсэж байгааг танаас өөр хэн ч мэдэхгүй. Мэдээж гэр бүл, найз нөхдийн зөвлөгөө чухал ч эцсийн шийдвэр зөвхөн таны гарт бий гэдгийг сана.

3. Өөрийгөө хөгжүүл

Өөрийн хэв маяг, сонирхол, зан аашаа хөгжүүл. Маш олон хүмүүс зөвхөн түгээмэл зүйлсийг дагадаг. Эдгээр хүмүүс өөрийгөө хөгжүүлэхийн оронд бусдыг хуулбарлаж өөрсдийн хэн бэ? гэдгийг умартаж эцэст нь маш их цаг гарзадсан гэдгээ ухаардаг. Харин өөрийгөө хөгжүүлснээр жинхэнэ та гэж хэн бэ гэдгээ олж мэдээд зогсохгүй, бусдын сонирхлыг татах чадвартай нэгэн болно. Айдсаа даван туулж өөрийн хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөр.

4. Өөртөө итгэ

Бусдын юу гэж бодохыг тоолгүй зөвхөн өөртөө итгэ. Үнэхээр сэтгэл шулуудсан бол танд садаа болох боломжийг бусдад бүү олгоорой. Зарим хүмүүс танд үнэхээр хэрэгтэй зүйлсийг хэлж болох ч юу хүсэж байгаагаа зөвхөн та л мэднэ. Хэрэв та өөр хүний дүрд тоглох гэж зүтгэж байгаа бол хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. Өөрөөрөө бахарх. Мөн өөрсдийгөө эерэгээр харж чаддаг хүмүүс илүү эрүүл амьдардаг.

Өөрөөрөө байхын давуу талууд

1. Өөртөө үнэн ч байж амьдралын алхам бүрээсээ таашаал авна.

2. Бусад хүмүүс таныг илүү их анзаарч, илүү ихээр татагдана.

3. Эрсдэл даах чадвар эзэмшинэ.

4. Шинэлэг санаа бодож олох, мөн илүү бүтээлч болно. Ингэснээр ажил мэргэжилдээ илүү их дэвшилт гаргана.

5. Ямар нэгэн тогтсон журам мөрдөхгүй амьдарснаар зөвхөн өөрийн дүрмээр амьдарна.

6. Бусдыг манлайлна.

САНАЛ БОЛГОХ