UBinfo: Замын түгжрэлийг зохицуулна

UB Info

UBinfo апп-ын хэрэглэгчид замын түгжрэлд орж цаг заваа үрэх шаардлаггүй.

Хэдхэн минутын өмнө ямар ч түгжрэлгүй байсан зам гэнэтхэн л тайлахад хэцүү оньсон тоглоом шиг түгжигдчихдэг шүү дээ. Гэхдээ үүнийг шийдэх гарц бидэнд бий. 

Энэ удаа “Замын түгжрэл” цэс

Ашиглахад маш хялбар. Та UBinfo апп-ын “Замын түгжрэл” цэсийг сонгон ороход Улаанбаатар хот таны гар утсан утсан дээр бүхлээрээ харагдана. Энэ хэсгээс та хотын аль ч хэсгийн замын түгжрэлийг төвөггүйхэн татаж томруулан харж, явах замаа төлөвлөх боломжтой. Өнгөөр ялгаж өгсөн учраас бүр ч хялбар.

Ногоон - Түгжрэлгүй

Энэ замыг л сонгож явах юм шүү. Ногоон өнгөөр харагдаж байгаа замууд бүгд түгжрэлгүй зам, хотын хурдны хязгаарыг давчихгүй л бол энэ хэсгээр явж байхдаа машиныхаа хаазан дээр гишгэж болно.

Шар - Бага зэргийн түгжрэлтэй

Энэ хэсгийн автомашины хөдөлгөөн бага зэрэг ачаалалтай хэдий ч түгжрэл үүсэхгүй тогтмол хурдаар машинууд яваад л байна гэсэн үг. Та тайван байж болно.

Улаан - Түгжрэлтэй

Улаан өнгийн замууд ачаалал ихтэй түгжрэл үүссэнийг харуулах бөгөөд та нэгэнт улаан хэсгийн зам дээр явж байвал эртхэн ногоон болон шар хэсгийн замуудруу явах замаа төлөвлөхийг санал болгож байна.

Хүрэн улаан - Зүглээд ч хэрэггүй

Хэдэн цагийн замын түгжрэл, нөгөө тайлагдахгүй оньсон тоглоом гэдэг чинь энэ улаан хүрэн өнгөнөөс л эхлэнэ. Тиймээс бүү ойрт холуур яв, тойр, зүглэх ч хэрэггүй.

Нэгэнт энэ замруу орсон бол зүгээр л бодит байдалтайгаа эвлэр. Танд өөр сонголт үгүй.

САНАЛ БОЛГОХ