"Өглөө" бол нам эвслээс хараат бус залуусын бие даасан төсөл

UB Info

Залуучуудын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Өглөө" төслийн баг зургаадугаар сарын 12-оос эхлэн "Дээлтэй саналаа өглөө" аяныг эхлүүлсэн билээ. Гэвч энэхүү аяны санаа, контентын агуулгыг улс төрийн зорилгод нийцүүлэн шууд хуулбарлаж, олон нийтийн сүлжээнд түгээсэнтэй холбоотойгоор тус төслийн баг албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд "Өглөө" төслийн баг аль нэг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс хараат бус, бие даасан төсөл гэдгээ мэдэгдээд өнөөг хүртэл төвийг сахисан, тэнцвэртэй агуулгууд хүргэж ирсэн, цаашид ч хүргэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн залуучуудыг мэдээллийг шүүн тунгааж, сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна гэжээ.

Та ЭНД дарж "Өглөө" төслийн албан ёсны facebook хуудастай танилцах боломжтой.

САНАЛ БОЛГОХ