Ээ бурхаан...

UB Info

Та бидний эвсэл ялбал Н.Энхбаяр Ерөнхий сайд болно гэдгээ мэдэгдсэнээр Монгол Улс одоогоор албан ёсны нэг, албан бус хоёр, нийт гурван Ерөнхий сайдтай болсон шүү дээ. Хэн нь тооно тэгшлэх юм бол доо.

1. У. Хүрэлсүх

УИХ-д хоёр удаа сонгогдсон. Түүний Засгийн газрын үед 70 эмнэлэг ашиглалтад орсон, Налайхын зам, хотын Шинэ гүүр... Эрдэнэт үйлдвэр Монголын төрд ирэв. Эзэн Чингисийн талбайгаа буцаан төрд авав. Үндсэн хуулийн өөрчлөлт хийв. Тост тосон бумбын ордыг төрд авчрав... Утааг эхний байдлаар шийдэв. Нефть боловсруулах үйлдвэр барьж эхлэв. Говь-Алтайн зам намар дуусна. Дарханы зам гүйцээх ёстой! /За та нар гүйцээчих, энэ хүнээс нэхэж шаардах юм их байгаа шүү./ Эхнэр-цэцэрлэгийн багш.

2. Н.Энхбаяр

УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. 2000-2004 онд Монгол Улсын 22 дахь Ерөнхий сайд. 2005-2009 онд Ерөнхийлөгч. 2004-2005 онд УИХ-ын дарга. Түүний засгийн үед амьдрал муу байгаа тухай бичих, гуйлга гуйж байгаа хүний зураг нийтлэхгүй байх чиглэлийг хэвлэлүүдэд өгч байв. Эхнэр-ТЕГ-ын даргаар томилогдоод буусан. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Хүү- Монголбанкинд удирдах алба хашиж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа.

3. Р.Амаржаргал

УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Гурван удаа АН-аас, нэг удаа бие даан өрсөлдсөн. Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд. Эдийн засгийг сайжруулна гэж гарч ирсэн түүний Засгийн газрын үед төрийн албан хаагчдын цалинг зургаан сар тавьж чадаагүй, 2000 оны сонгуулийн дараа Н.Энхбаярт халаагаа өгч байв. Тухайн үедээ мөн л Засгийн газрын 100 хоногийн мөрийн хөтөлбөртэйгөө томилогджээ. 2014 онд АН-аас гарах өргөдлөө өгч байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын дотоод сунгаанд унасан. Эхнэр-ХХБанкны ТУЗ-ийн гишүүн. Хүү-ХХБ-ний охин компани МИК-ийн үйл ажиллагааны газрын дарга.

4. Ш.Төмөрсүх

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга өөрийгөө Ерөнхий сайдад дэвшүүлсэн тухай комент хэсэгт нэмэлт орж иржээ. Намаа 2007 онд байгуулсан. 2012 онд Баянгол дүүрэгт, 2016 онд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Дорноговьд өрсөлдсөн. 2020 оны УИХ-ын сонгуульд 26 дугаар тойрог, Баянголд нэр дэвшжээ. Ялалт байгуулж байгаагүй. "Американ кола" компани байгуулсан. 2016 онд намынхаа нэрийн өмнөөс Захиргааны хэргийн шүүхэд Эрдэнэт үйлдвэрийн 49%-г авсан Засгийн газрын тогтоол нь хууль бус гэж үзэн гомдол гаргаж байжээ

Эх сурвалж: Эмүжин

САНАЛ БОЛГОХ